Page 21 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 21

Энэ  нь  мал  аж  ахуй  эрхлэгсдийн  хувьд  төрөл  бүрийн  зарлага  байж  болох

                  хэдий боловч малын өсөлт нь малын хорогдлоосоо ихээхэн хамааралтай болохыг
                  харуулж байна.

                         Статистик  мэдээнд  тулгуурласан  бидний  судалгаанаас  үзэхэд  хээлтэгч

                  малын хорогдол нийт сүргийн хорогдлоос харьцангуй доогуур үзүүлэлттэй байгаа
                  нь өсвөр мал илүү олон тоогоор хорогдож байгааг илэрхийлж байна. Үүнийг  эхний

                  жилдээ орчиндоо дасан зохицох, тэсвэрт чанар харьцангуй сул байдгаас нэг наст
                  мал илүү их хорогдож байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Бидэнд малын

                  хорогдлыг нас, хүйсээр гаргах статистик мэдээ олдоогүй болно.
                         Малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл оны эхэнд тоологдсон нийт ямааны

                  25,3% буюу 4,988 мянган ямаа хорогдсон нь хамгийн их,  6,1% буюу 17000 тэмээ

                  хорогдсон нь хамгийн бага байна.
                         Малын төрлөөр авч үзвэл  цаг агаар хүндэрсэн үед  үхэр, хонь, ямаа (22,3,

                  22,6,  25,3%)  хамгийн  их  хорогдсон  байна.  Харин  харьцангуй  алсын  бэлчээрт
                  маллагддаг тэмээ ба адууны хорогдол арай бага байна. Энэ нь   нэг талаас малын

                  тоо    толгой  нэмэгдсэн,  нөгөө  талаас  бэлчээрийн  ургац  буурсан  нь  бэлчээрийн
                  нөөцийг  хомсдуулснаас  хорогдол  нэмэгдэх  шалтгаан  болсон  гэж  үзэх  үндэстэй

                  байна.

                               4-р хүснэгт.   Сүрэгт хээлтэгч малын эзлэх хувь
                    Малын       норм            2006    2007    2008     2009     2010    2011  2012      Дундаж
                     төрөл               2005
                     Ингэ        37      30.0    30.3   31.1    32.0     32.4     33.6    34.3   34.4      32.3
                      Гүү        30      28.1    28.1   28.3    28.9     29.2     30.9    30.4   30.1      29.3
                      Үнээ       45      38.9    38.7   38.4    38.8     39.4     41.4    41.3   40.5      39.7
                    Эм хонь     50-60    44.6    44.6   44.1    44.9      45       49     45.4   45.5      45.4
                   Эм ямаа      50-60    43.1    42.7   41.7     43      43.6     49.3    43.1   43.5      43.8


                         Хүснэгтээс  харахад  тэмээн  сүргийн  30-34.4%,  адуун  сүргийн  28.1-30.1%,
                  үхэр сүргийн 38.9-40.5%, хонин сүргийн 44.6-45.5%, ямаан сүргийн 43.1-43.5%-ийг

                  үржлийн насны хээлтэгч бүрдүүлж байна. Эрдэмтэд, мэргэжилтний судалгаагаар
                  тэмээний аж ахуйд сүргийн 37%, адууны аж ахуйд сүргийн 30%, үхрийн аж ахуйд

                  сүргийн  45%,  хонь  ямааны  аж  ахуйд  сүргийн  50-60%-ийг  хээлтэгч  мал  бүрдүүлж
                  байх  нь  сүргийн  нөхөн  үйлдвэрлэл  явагдах  хамгийн  оновчтой  бүтэц  гэж  үздэг

                  байна. Гэтэл бодит байдал дээр малын бүх төрөл дээр дээрхи оновчтой бүтцээс 2-

                  5% орчим доогуур байна.
                         Энэ  нь  нэг  талаас  сүргийн  бүтцийг  оновчтой  болгох  замаар  мал  сүргийн

                  өсөлтийг  хурдасгах  боломжтойг  илэрхийлэхийн  зэрэгцээ,  нөгөө  талаас  нь  авч

                                                                   21
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26