Page 24 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 24
Хүснэгтүүдээс харахад жил бүр дунджаар оны эхний эх малын 4.1 % буюу
735700 хээлтэгч хээл хаяж, 8.0 % буюу 1375700 хээлтэгч сувайрч нийт 12,1%
буюу 2,1 сая хээлтэгчээс төл хүлээн авах боломжийг алдаж байна.
Статистикийн мэдээний түвшинд хээл хаялт ба сувайралтыг бодитойгоор ялгах
боломж харьцангуй хязгаарлагдмал юм. Учир нь бэлчээрийн монгол малд хээл
хаялт далд хэлбэрээр ихээхэн тохиолддог. Доктор Д.Дагдаагийн судалгаагаар
бүдүүн үнээний 9,5%, нэмрийн гунжны 31,9 хүртэл хувьд нь далд хээл хаялт буюу
үр хөврөлийн цуцрал тохиолддог гэж тэмдэглэжээ. Энэ хэлбэрийн хээл хаялт ил
шинж тэмдэг илэрдэггүй учир малчид сувайралт гэж ойлгох бүрэн боломжтойн
илэрхийлэл юм. Манай орны нөхцөлд хээл хаялт, сувайралтын талаар шинжлэх
ухааны дорвитой судалгаа хийгдээгүй учраас шалтгааныг нь тэр бүр нарийвчлан
тогтоох боломжгүй байлаа.
7-р график. 2009, 2010 онд хээл хаялт, сувайралтаас алдсан төл болон
бусад шалтгаанаар хорогдсон төлийг харуулав.
2009 2010
Бүгд 4763.9 11606.1
Хээл хаяж, сувайрсан хээлтэгч 2295.2 4431.4
Үүнээс
Хорогдсон төл 2468.7 7174.7
12000
10000 7174.7
8000
6000 2468.7
4000 4431.4
2295.2
2000
0
4763.9 11606.1
2009 2010
24