Page 26 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 26
8-р график. Сүргийн бүтцийг 2005/2012 оноо харьцуулбал
Сүргийн бүтэц (2005) Сүргийн бүтэц (2012)
Тэмээ Адуу Үхэр Тэмээ Адуу Үхэр
1% 7% 1% 6%
6% 6%
Ямаа Ямаа
44% 43%
Хонь
Хонь
42% 44%
Сүүлийн 8 жилийн малын тоо толгой харьцуулж үзэхэд бод малын хувьд
онцгой өөрчлөлт гараагүй бог малын хувьд хонин сүргийн тоо олшрох, ямаан сүрэг
цөөрөх хандлага ажиглагдаж байна. Мөн сүргийн бүтцээс харахад ямаа нийт
сүргийн 43%-ийг эзлэж байгаа нь бэлчээр талхлах, цөлжилтийг нэмэгдүүлэхэд
нөлөөлж болох талтай. Тухайлбал Ч.Оюунцэцэг /1998-2003/ онд байгалийн
бэлчээрт ямааны үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор 1998 оноос Төв аймгийн
Заамар суманд ноолуурын цөм сүрэгт зориулсан хялгана-хазаар-алаг өвст
бэлчээрийг хашиж, 8 жил цуврал судалгаа хийж дараахь дүгнэлтийг өгсөн байна.
Үүнд: Хялгана-агь-хазаар өвст хээрийн бэлчээрийг хашиж 3 жил дараалан
өнжөөснөөр зонхилох ургамлын бутлалтын шатны ургац эхний жилийнхээс 2.3 ц,
үр боловсролтынх 3.0 ц-ээр нэмэгдэж, хаврын ургацын 16.0%-нялх ногоо, 84.0%-
ийг босоо хагд эзэлдэг. Мөн туршлага явуулсан ямааны 40 га хөцөөлсөн
бэлчээрийн талбайд намрын улиралд 21.6 тонн бодит нөөцтэй 218 толгой ямааг
барих чадавхитай, нэг ямаанд 0.18 га, өвлийн улиралд 12.0 тн нөөцтэй 190 толгой
ямааг барих чадавхитай ба нэг ямаанд 0.2 га талбай ногдож, бэлчээрийн
чадавхийг эхний жилийнхээс 96-75 толгойгоор нэмэгдүүлжээ. Таван зуун толгой
ямаатай аж ахуйд 4 ц. Бодит ургацтай 375 га бэлчээр шаардлагатай байгааг
тэмдэглэжээ.
26