Page 29 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 29

Хур тунадас ерөнхийдөө нэмэгдэх хэдий ч зуны улиралд A2, A1B хувилбарт
                  2011-2030  оны  үед  багахан  хэмжээгээр  буурахаар  байна.  Харин  зуны  хур

                  тунадасны  өөрчлөлт  нь  олон  жилийн  дундажтайгаа  харьцуулахад  өвлийнхийг
                  бодвол  бага  нэмэгдэх  хандлага  байна.  Тэдгээрийн  өөрчлөлтийг  процентоор

                  илэрхийлж тоон утгыг нь авч үзвэл зун 2011-2030 оны үед -2-4%, 2046-2065 оны
                  үед  0-4%,  2080-2099  оны  үед  7-11%  тус  тус  нэмэгдэхээр,  харин  өвөл  дээрхи

                  үеүдэд харгалзан 0-14%, 14-23%, 32-55% тус тус нэмэгдэхээр байна.

                         Ерөнхийд нь дүгнэвэл Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр
                  өвлийн  хүйтэн  зөөлөрч  хур  тунадас  их  орох,  харин  зуны  халуун  эрчимжих,  хур

                  тунадас  багахан нэмэгдэх хэдий ч хуурайших дүр зураг бууж байна.
                         Энэ  нь  цаашид  мал  сүргээ  өсгөн  үржүүлэхэд  өвөл  хаврын  улиралд

                  бэлчээрийн  ургамал  хомсдсон  үед  хүйтний  нөлөөнөөс  илүү  цас  унаж
                  бэлчээргүйдүүлэх,  зуны  улиралд  усны  нөөц  хомсдох,  ган  болох  аюул  нүүрлэж

                  болзошгүйг илэрхийлж байна гэж үзэх үндэслэл байна.

                         Үүнээс үзэхэд өвлийн улиралд хүйтний улмаас  малын хорогдолд нөлөөлж
                  байна гэж  бусад хүчин зүйлээс салган үзэх нь учир дутагдалтай байна.

                         Дээр дурдсан  судлаачдын тэмдэглэсэн цөлжилт Монгол орны бэлчээрийн

                  70 орчим хувийг ямар нэг хэмжээгээр хамарсан, мал бэлчээрлэх талбайн хомсдол,
                  бэлчээрийн ургац 20-30 хувь буурсан,  4000 гаруй нуур, цөөрөм, булаг, шанд, гол

                  горхи ширгэсэн, уул уурхайгаас мал аж ахуйд сөргөөр нөлөлж буй хүчин зүйлүүд
                  зэрэг  мэдээллүүдийг  нэгтгэн  үзвэл,  нөгөө  талаас    малын  тоо  толгой  өсөн

                  нэмэгдэж байгаа  нь экологийн тэнцвэр алдагдаж, мал сүргийг уламжлалт  аргаар
                  маллахад тодорхой бэрхшээл нэмэгдэж байна гэж хэлж болохоор байна.



















                                                                   29
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34