Page 32 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 32

удамшин үлдсэн монгол малын биологийн онцлог юм. Байран маллагааны малтай

                  харьцуулахад ямарч хүйтэн, цас, бороо, тэжээлийн дутагдал зэргийг ажрахгүйгээр
                  түүнд  дасан зохицох  чадвар  монгол  малд  бий  болсон байдаг.  Гэхдээ  энэ таагүй

                  нөлөө  удаан  хугацааны  туршид  үйлчлэхэд  стресс  хүчин  зүйлийн  үйлдэл,

                  биемахбодын дотоод орчны нөөц хоѐрын тэнцвэрт байдал алдагдаж эхэлдэг.
                         Үүнийг  сүргийн  тооны  ба  бүтцийн  зохистой  харьцаа,  бэлчээр,  усны  нөөц,

                  эрдэс,  витамины  ба  нэмэгдэл  тэжээлээр  нөхөх  боломжтой.    Малчид,  ихэнх
                  эрдэмтдийн  Монгол  мал  эко  орчиндоо  гойд  дасан  зохицсон  дан  бэлчээрээр

                  маллах боломжтой гэсэн саналыг бид эсэргүүцэхгүй ч асар хурдацтай өөрчлөгдөж
                  байгаа экологийн өөрчлөлтөд  амьд биемахбод тэр хурдаар хувьсан өөрчлөгдөж,

                  дасан    зохицох  боломжтой  гэж  хараахан  үзэхгүй  байна.    Өөрөөр  хэлбэл  өвөл

                  хаврын  улиралд  нийт  сүргийн  хэмжээнд  дэмжлэг  болохуйц  хэмжээний  тэжээл,
                  эрдэс,  витамины  нэмэлтийн  нөөцийг  бүрдүүлэх,  усан  хангамжийг  сайжруулах

                  асуудлыг хөндөхөөс аргагүйд хүрч байгаа юм.
                         Судалгааны  дүнгээс  харахад  хээлтэгч  малын  тооны  өсөлт  нийт  малын

                  тооны  өсөлттэй  харьцааны  хувьд  ойролцоо  түвшинд  байна.  Харин  сүрэг  дотор
                  эзлэх  хээлтэгчийн  хувь  бүх  төрлийн  мал  дээр  МАА-н  нөхөн  үйлдвэрлэл  хэвийн

                  явагдах боломжтой, эдийн засгийн хувьд ашигтай байх сүргийн зохистой бүтцээс

                  2-5 % орчим доогуур байна.
                         Энэ  нь  сүрэг  дотор  эзлэх  үржлийн  бус  малын  тоо  харьцангуй  их,    эдийн

                  засгийн хувьд үр ашгаа өгөх эргэлтэд орох боломжтой малын борлуулалтын зах

                  зээл    харьцангуй  хомсдолтой  байж  болохыг  илэрхийлж  байна.    Мөн  манай  улс
                  махны дотоодын зах зээлээ хангаад жилд 5 сая орчим мал, эсвэл тийм хэмжээний

                  малын махыг гадаадад экспортлох боломж байгааг нотолж байна.
                         Нөгөө талаас нь авч үзвэл үржлийн бус мал сүрэгт олон тоогоор байгаа нь

                  бэлчээрийн  даацад  сөргөөр  нөлөөлж  улмаар  өвөл,  хаврын  улиралд  мал  олноор
                  хорогдох нэг шалтгаан болох үндэстэй.

                         Үржлийн  бус  таваарлаг  малыг  эдийн  засгийн  эргэлтэд  оруулахын  тулд

                  төрийн  зүгээс  бодлогын  шинжтэй  арга  хэмжээнүүдийг  авч  хэрэгжүүлэх
                  шаардлагатай юм.Тухайлбал мал эмнэлгийн ажил үйлчилгээг монгол малыг эрүүл

                  гэдгийг  нотлоход  чиглүүлэх,  махны  чанарын  судалгааг  хийж,    экологийн  цэвэр
                  бүтээгдэхүүн болохыг дэлхий нийтэд  сурталчлах, олон улсын стандарт түвшинд

                  нийцсэн  мах,  МАА-н  гаралтай  бүтээгдэхүүн  боловсруулах  үйлдвэрүүд  байгуулах
                  зэрэг асуудлуудыг эн тэргүүний зорилт болгож болох юм.




                                                                   32
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37