Page 35 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 35

хэрэгцээг  хангах  шаардлага  эхэд  тулгарна.  Энэ  нөхцөл  байдлыг  хангаж

                  чадахгүйгээс эрт ба хожуу хээл хаях шалтгаан болохын зэрэгцээ өсөн бойжиж буй
                  хээлийн өсөлт саатаж улмаар гарсан төл нь гуриг, дорой амьдрах чадвар сулаас

                  шалтгаалан өвчинд амархан нэрвэгдэх,  олноор  хорогдох  шалтгаан болох  нь  нэн

                  тодорхой юм.
                         Эцэст нь дүгнэн үзвэл хүний үйл ажиллгаатай холбоотой хүчин зүйлүүдийн

                  нөлөөгөөр үүсэж буй уур амьсгалын асар хурдацтай өөрчлөлтүүд болох дэлхийн
                  дулаарал,  усны  хомсдол,    ган,  зуд,  цөлжилт,  бэлчээр  талхлалт,  ургамлын

                  бүрэлдэхүүний  хомсдол,  өөрчлөлт  зэрэг  нь  бэлчээрийн  МАА-д  асар  олон  сөрөг
                  нөлөөг авчирч байна. Нөгөө талаас малын тоо толгойн өсөлт,  малын төрлийн ба

                  сүргийн бүтцийн зохисгүй харьцаа ч малын бүх төрлийн хорогдол, үржил өсөлтдөө

                  сөрөг  үр  дагаврыг  авчирч  байна  гэж  үзэх  үндэслэл  байна.  Мөн  амьтны  гадаад
                  орчиндоо  дасан  зохицох  биологийн  бодит  боломж  нь  хүний  үйл  ажиллагааны

                  улмаас  шалтгаалан  асар  хурдацтай  өөрчлөгдөх  болсон  уур  амьсгалын
                  өөрчлөлтийг гүйцэхгүй болжээ гэж үзэх үндэслэлүүд байна.

                         “Монгол орны газарзүйн  байршил, эмзэг экосистем, ард түмний амьдралын
                  хэвшил, эдийн засгийн тогтолцоо зэргийг харвал уур амьсгалын өөрчлөлтөнд тун

                  эмзэг.  Энэ  байдлыг  далайн  эрэг  хавийн  нам  дор  газар  нутагтай   адилтгаж

                  болохоор  юм.  Монгол  туургатан  бэлчээрийн  аргаар  мал  аж  ахуй  эрхэлж  олон
                  мянганыг  элээн  өнөөг  хүрч  ирсэн  боловч  мал  аж  ахуйн  байгаль,  цаг  уурын

                  нөхцлөөс үүдсэн эрсдэл бараг хэвээрээ байна” гэсэн судлаачийн дүгнэлттэй санал

                  нэг байна.
                         Эдгээр  нөхцөл  байдлын  улмаас  төрөөс  мал  аж  ахуйн  талаар  баримтлах

                  бодлого  болон  мал  аж  ахуй  эрхлэх  уламжлалт  аргаа  илүү  төгөлдөржүүлэх
                  зайлшгүй шаардлага бий болж байна гэж үзэж байна.

















                                                                   35
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40