Page 34 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 34
тухайн хээлтүүлэгчийн онд оролт, удаан хугацаагаар үржилд ашиглах боломжид
сөргөөр нөлөөлөх талтайг анхааран үзэх шаардлагатай юм.
Эдгээр асуудлуудтай холбоотойгоор малын үргүйдэл сувайралтын
шалтгааныг тогтоох чиглэлээр дорвитой судалгаа явуулах, түүндээ тулгуурлан
авах арга хэмжээг оновчтой төлөвлөх асуудал шаардлагатай байгаа болно.
Статистикийн мэдээнд тулгуурласан бидний судалгаагаар 2009 онд 2468.7
мян толгой, 2010 оны зудтай жилд 7174.7 мян толгой төл хорогдож байна.
Үүнийг нялх төлийн гадаад орчинд дасан зохицох чадвар сул, дархлааны
тогтолцооны эмзэг байдал, бие бүтцийн онцлогтой холбон тайлбарлах боломжтой
ч хээлтэй эх малын арчилгаа, тэжээллэгийн нөхцөл, хээл хамгаалах асуудалтай
холбон үзэхгүй байх аргагүй юм.
Хээл тээлтийн хоѐрдугаар хагаст хээлийн эрчимтэй өсөлттэй холбоотойгоор
шимт бодисын хэрэгцээ хээлтэй эхэд эрс нэмэгдэнэ. Энэ нь хамгийн тааламжгүй
үе болох өвөл хаврын улиралд цаг хугацааны хувьд давхцана. Өвөл, хаврын
улиралд цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалсан дараах өвөрмөц нөхцөлүүд
малын биед үүсдэг.
Өвлийн улиралд гадаад орчны температур -20 –иос - 40 хэм хүртэл
буурна. Гэтэл мал биеийн халуунаа тогтмол 36-38 хэм орчимд байлгах зайлшгүй
шаардлагатай. Өвлийн улиралд гадаад орчны температур биеийн хэвийн халуун
хоѐрын хооронд 60-80 хүртэл хэмийн зөрүү гардаг. Энэ нөхцөлд дулаанаа
хадгалахын тулд биед асар их энергийн хэрэгцээ бий болно. Энэ энергийг өвс,
тэжээлээр дамжуулан авах ба тэр нь хүрэлцэхгүй бол биед байгаа нөөцөө
дайчилдаг.
Өвөл хаврын улиралд бэлчээрийн ургац буурахын зэрэгцээ түүнд
агуулагдах шимт бодисуудын хэмжээ ч эрс багасдаг. Тэжээлийн хүрэлцээ, шимт
чанар хомсдох энэ үетэй нэгэн зэрэг хүйтний улирал эхэлж өдөрт бэлчээрлэх
хугацаа эрс богиносох нь малд бас туйлын таагүй нөлөө үзүүлдэг.
Үүний улмаас биеийн хэвийн үйл ажиллагаанд зарцуулагдах хэмжээнд
тэжээлийн зүйлийг гаднаас хүрэлцээтэй авах боломжгүй болж бас л биед байгаа
нөөцөө дайчлахад хүргэдэг.
Мөн тэжээлийн хэмжээ, чанар муудсанаас биемахбодод бодисын
солилцоо хэвийн явагдах гол нөхцөлийг бүрдүүлж байдаг ус, эрдэс бодисууд,
витамины хүрэлцээ эрс хомсдоно. Мал амьтан мөн л нөөцөө дайчилж эхэлнэ.
Эдгээр нөхцөл байдлыг даван туулж өөрийн биеийн дотоод орчныг
тогтвортой хадгалахын зэрэгцээ асар хурдан өсөн бойжиж байгаа хээлийн
34