Page 36 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 36
ДҮГНЭЛТ
1. Малын эрчимтэй өсөлт нь эргээд экологи, бэлчээрийн даацад сөргөөр
нөлөөлөх замаар малын хорогдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байж
болзошгүй байна.
2. Малын хээл хаялт, сувайралтыг бууруулах замаар сүргийн нөхөн
үйлдвэрлэлийг эрчимжүүлэх боломжтой байна.
3. Мал сүргийн өсөлтийн хурдтай холбоотойгоор түүнийг эдийн засгийн
ашигтай эргэлтэд оруулах шаардлагатай байна.
4. Мал сүргийг эрүүлжүүлэх, эрүүл гэдгийг нотлох, мал, мах экспортлох,
орчин үеийн мах, түүний дагавар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг
байгуулах асуудлыг ойрын жилүүдэд шийдвэрлэх шаардлагатай.
5. Асар хурдацтай өөрчлөгдөж байгаа экологийн өөрчлөлтөд зохицсон мал
маллагааны арга, технологийг уламжлалт аргатай хослуулан хэрэгжүүлэх
шаардлагатай.
6. Малын тэжээл бэлтгэлийн чиглэлээр төр, засгийн зүгээс бодлогын арга
хэмжээ хэрэгжүүлэх нь мал сүргийн өсөлтийг тогтворжуулах нэг үндэс болмоор
байна.
36