Page 33 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 33
Түүнчлэн төллөвөл зохих эх малын олон жилийн дундажаар 4.1 хувь нь хээл
хаяж, 8.0 хувь нь нийлбэрээр нь авч үзвэл 10 гаруй хувь нь огт төллөхгүй байна.
Өөрөөр хэлбэл жил бүр дундажаар 2 сая гаруй орчим төл хүлээн авах бодит
боломжийг алдаж байна гэсэн үг.
Доктор Д.Дагдаагийн(1972) судалгаагаар хээл авсан бүдүүн үнээний 9.5%,
шинээр хээлтүүлэгт орж буй гунжны 31.9% -д нь үр хөврөлийн цуцрал буюу далд
хээл хаялт тохиолддог байна. Энэ нь үнээ хээл авсаны дараа хээл тээлтийн эхний
үедээ үр хөврөлийн цуцрал явагдаж тодорхой шинж тэмдэггүйгээр хээлийн
хөгжил тасалдах үзэгдэл бөгөөд үүнийг малчид төдийлөн анзаардаггүйгээс
сувайралт хэмээн ойлгох нь элбэг. Үүнээс үзвэл статистикийн мэдээгээр
сувайрсан гэж мэдээлэгдэж буй малын талаас багагүй хувь нь далд хэлбэрээр
хээл хаясан байх магадлал өндөртэй юм. Хээл хаялт нь янз бүрийн шалтгаанаар
үүсэж болох бөгөөд эдгээр шалтгааныг тогтоох чиглэлээр хийсэн дорвитой
судалгааны ажил байхгүй байна.
Түүнчлэн сувайралт гэдэг ч өөрөө эдийн засгийн ойлголт бөгөөд үүний
цаана үргүйдэл үүсгэдэг биологийн бодит шалтгаанууд нуугдаж байдаг.
Үргүйдлийн шалтгааныг нарийвчлан судлах, оношлох, шаардлагатай арга
хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, үргүйдэл, сувайралтын ялгаа,
үргүйдлээс үүсэх эдийн засгийн хохирлыг тооцож сурталчлах зэрэг асуудлууд ч
хүлээгдэж байгаа юм.
Бусад малтай харьцуулахад гүү (5.0%), эм ямаа (6.1%) хоѐр илүү их хээл
хаяж байна. Үүнийг эдгээр амьтдын эхсийн холбооны онцлогтой холбон үзэж
болохын зэрэгцээ энэ эмзэг холбоог тасалдуулахад хүргэж буй арчилгаа,
маллагааны технологийн зөрчил байгааг ч нотолж байна. Хээл хаялт,
сувайралтыг дор хаяж тал хувиар багасгахад жилд 1 сая гаруй төл илүү хүлээн
авах боломж байгаа юм.
Гэхдээ энэ нь тийм бага тоо биш бөгөөд сувайралт үүсгэж байгаа
шалтгаануудын нэг нь хээлтэгч, хээлүүлэгчийн тохироо алдагдсанаас байж болох
талтай.
Түүнчлэн хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог авч үзвэл бод малын хувьд
харьцангуй боломжтой байгаа ч бог малын хувьд 1 хээлтүүлэгчид оногдох
хээлтэгчийн тоо дур зоргын хээлтүүлгийн үеийн нормоос 3 дахин, гардан
хээлтүүлгийнхээс 2 дахин их байгаа нь бог мал үргүйдэх бас нэг шалтаан болж
байгаа гэх үндэстэй юм. Т.Соронзонжавын (1972) 1 хуц жилдээ 130 хүртэл хонь
хээлтүүлэх чадвартай байдаг болохыг тогтоосон судалгаа байдаг хэдий ч энэ нь
33