Page 31 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 31
хурдан шалмаг хөдөлгөөн, өөхөн тарга их авдаг зэрэг нь эрс тэс уур амьсгалд
дасан зохицсоны томоохон илэрхийлэл юм. Энэхүү цогц өөрчлөлт нь хэдэн
мянган жилийн туршид бүрэлдэн тогтсон монгол малын биологийн онцлог зүй
тогтол билээ. Өөрөөр хэлбэл гадаад орчны өөрчлөлтөд дасан зохицох
биемахбодын дотоод хувьсал нь асар их цаг хугацаа шаардана. Шинжлэх ухааны
хөгжлийн хурд, хүний үйл ажиллагааны уршигтай холбоотойгоор дэлхийн болон
манай орны эко систем асар богино хугацаанд илэрхий өөрчлөгдөж байна.
Монгол Улсын нийт бэлчээрийн хэмжээ 2012 оны байдлаар 112.7 сая га
талбай байгаа нь өмнөх оныхоос 0.3 сая га-аар буурсан байна.
Цөлжилттэй холбоотойгоор бэлчээрийн даац багассаар байгаад бөгөөд
1964 оныхоос хойшхи хугацаанд -9,4 сая га-гаар хорогдсон гэсэн албан мэдээг
төрийн байгууллагууд гаргажээ. Энэ нь бэлчээрийн нөөц багассаар байгаагийн нэг
илэрхийлэл юм. Сүүлийн дөчөөд жилийн дотор бэлчээрийн ургац 20-30%-
иар буурчээ.
Мөн ган зудын давтамж ойртож байгааг олон судлаачид тэмдэглэсэн байна.
1945-1985 оны хоорондох 40 жилд бүх нутгийг хамарсан зуд 20-22 жилд нэг удаа
буюу 2 удаа, нутгийн тэн хагасыг хамарсан зуд 8 буюу 5-5,5 жилд нэг удаа тохиож
байжээ. Гэтэл 1993, 1996-1997, 2000, 2001, 2002 онуудад нийт нутгийн 50-70%-
ийг хамарсан ган, зуд болж байсан нь уур амьсгалд ихээхэн өөрчлөлт орж
байгаагийн илрэл юм.
Байгалиас бараг 100% хараат монгол мал эко орчны энэхүү өөрчлөлтийн
хурдыг гүйцэж дасан зохицох биологийн боломж онолын үүднээс авч үзвэл бага
юм. Үүний нэг илэрхийлэл цаг агаарын багахан хүндрэлийн үед нийт сүргийн 25-
30 хүртэл хувь нь үхэж хорогдож байгаагаар илэрхийлэгдэж байна.
Биемахбод дасан зохицох тухай асуудлыг стресс хүчин зүйлтэй холбон
үзэхгүйгээр тайлбарлах боломжгүй юм. Ганьс Селье бие махбодод стресс
урвалын эсрэг биемахбодын хамгаалах механизм 3 үе шатаар хөгждөг болохыг
тайлбарласан байдаг. Стресс урвал нь маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд бид
энд зөвхөн мал сүргийн хорогдолтой холбон авч үзэж байна.
Стресс нь түгшүүрийн, тэсвэрлэх ба туйлдах гэсэн 3 үе шатаар хөгжинө.
Өвөл хаврын улирлын хүйтний нөлөө, тэжээлийн хомсдол, шимт чанар нь
буурах, ус дутагдах зэрэг нь бэлчээрийн монгол малд стресс үүсгэгч таагүй хүчин
зүйл болох бөгөөд үүний эсрэг биемахбодын зүгээс гомеастазаа хадгалахад
чиглэгдсэн хамгаалах механизмууд ажиллаж эхлэнэ. Монгол малд түгшүүрийн
үеийг даван туулах боломж харьцангуй өндөр. Энэ нь удаан хугацааны туршид
31