Page 27 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 27
2.3. Экологийн хүчин зүйлтэй холбоотой зарим судалгааны дүн
Бид судалгааны ажлын хүрээнд бэлчээрийн нөөц, цөлжилт, усан хангамж,
уур амьсгалын өөрчлөлт гэх мэт мал аж ахуйд нөлөөлөх экологийн зарим хүчин
зүйлтэй холбоотой судлаачдын мэдээлэл цуглуулсан болно.
10-р хүснэгт. Монгол улсын нийт бэлчээр, түүний хүрэлцээ хангамж
2012/1964
1964 2010 2011 2012
Хувь Зөрүү
Бэлчээрийн хадлангийн талбай, сая га 122.1 113.0 113.0 112.7 92.3 -9.4
Хонин толгойд шилжүүлсэн малын тоо, 49.3 54.8 60.2 67.3 136.5 18.0
сая тол
100 га бэлчээрт хадлангийн талбайд
ногдох мал (хонин толгойд шилжүүлсэн) 40 49 53 60 150.0 20
Өнгөрсөн 48 жилийн хугацаанд тухайлбал 1964 оныхтой харьцуулбал
бэлчээрийн талбай 9.4 сая га-гаар багасч, харин нийт малын тоо хонин толгойд
шилжүүлснээр 18.0 сая толгойгоор өссөн байна.
Монгол орны уур амьсгалын ажиглагдаж буй хувиралт өөрчлөлт (www.tsag-
agaar.gov.mn) өгүүлэлд нийтлэгдсэнээр 1940-2008 оны хооронд улсын нутгаар
жигд шахам тархан байрласан цаг уурын 48 өртөөний мэдээнд тулгуурласан
температурын хэлбэлзлийг 7-р графикаар харуулав.
9-р график. Уур амьсгалын өөрчлөлт
Судалгаанаас харахад газар орчмын агаарын температур (2 м өндөрт)
0
2.14 С-аар дулаарсны дотор уулархаг нутгаараа арай эрчимтэй, говь, тал хээрийн
27