Page 30 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 30

ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ

                         Бидний хийсэн судалгаанаас үзэхэд мал 2005-2009 оны хооронд жил тутам
                  дунджаар өмнөх жилийнхээсээ 9.8% (2.1-10.7)-иар өсөж байсан хэдий боловч 2010

                  онд өмнөх жилийнхээсээ  25,6% -иар буурсан байна.

                         Үүнтэй адил малын тоо өсөж байснаа огцом буурах зүй тогтол  2000, 2005
                  онуудад давтагдаж байжээ.

                         Энэ  нь  2009-2010  оны  өвөл  харьцангуй  цас  ихтэй,  хүйтэн  байсан  нь
                  бэлчээрийн  нөөцийг  хомсдуулж  цаг  агаарын  тааламжгүй  хүчин  зүйлээс

                  шалтгаалсан  гэж  үзэх,  талтай,  төрийн  захиргааны  төв  болон  орон  нутгийн
                  байгууллага,  иргэд  малчид  үүнтэй  адил  тайлбар  хийж  байсан  хэдий  ч  нөлөөлөх

                  хэд хэдэн хүчин зүйл байсан гэсэн таамаглалыг дэвшүүлэх боломжтой байна.

                         -Малын   тоо  толгой хэт  олшрох  нь  бэлчээрийн  даацдаа  сөргөөр  нөлөөлж,
                  тэжээлийн ач холбогдол бүхий ургамлын төрөл зүйл буурахын зэрэгцээ  нэгж малд

                  оногдох  хүртээмж  багасаж,  улмаар  малын  хорогдол  нэмэгдэх  шалтгаан  болох
                  үндэслэлтэй байна.

                         - Малын тоо толгой өсөж байгаа хэдий ч сүргийн бүтцийг аваад үзвэл ямаа
                  нийт  сүргийн  43%-ийг  эзлэж  байгаа  нь  бэлчээр  талхлах,  цөлжилтийг

                  нэмэгдүүлэхэд нөлөөлж болох талтай.

                         -Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж, улсын эдийн засагт эерэг
                  нөлөө үзүүлж байгаа хэдий ч малын бэлчээр шахагдаж тэжээлийн нөөц багасах,

                  уул  уурхайн  үйл  ажиллагаанаас  шалтгаалах  малын  өвчин  эмгэг,  хорогдол

                  нэмэгдэх нэг шалтгаан байх боломжтой юм.
                         -Цаг  агаарын  хүндэрсэн    өвөл,  хаврын  улиралд  нийт  сүрэгт  хүрэлцэхүйц,

                  үгүй юмаа гэхэд дэмжлэг болох тэжээлийн нөөцгүй
                         -Уламжлалт  мал  маллагааны  технологийг  өөрчлөгдөн  байгаа  экологийн

                  өнөөгийн нөхцөлд тэр хэвээр нь уламжлан хэрэглэх оролдлого нь тэр бүр үр дүнд
                  хүрэнгүй байгаа зэрэг нь хорогдлын шалтгаан болох үндсэн нөхцөлүүд байж болох

                  юм.

                         Английн  нэрт  биологич  Ч.Дарвин  анх  байгалийн  шалгарлын  тухай  онолыг
                  боловсруулсан билээ.  Түүний онолоор “аливаа биемахбодод ашигтай хувьсал ба

                  ялгаа  хуримтлагдан,  ашиггүй  шинж  сөнөж  устахыг  сайн  зохицсоны  амьдрахуй
                  буюу  байгалийн  шалгарал”  гэнэ  хэмээн  тодорхойлжээ.    Бэлчээрийн  монгол  мал

                  байгалийн шалгарлын үр дүнд манай орны экологийн өвөрмөц нөхцөлд гойд дасан
                  зохицсон  болохыг  гадаад,  дотоодын  олон  эрдэмтэд  хүлээн  зөвшөөрч  тэмдэглэн

                  үлдээсэн байдаг.  Монгол малын   жижиг бие, арьс үсэн бүрхүүлийн  сайн хөгжил,

                                                                   30
   25   26   27   28   29   30   31   32   33   34   35