Page 16 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 16

сар гартал хээл авч чаддаггүй, үүнээс шалтгаалан үнээ хэтэрхий оройтож тугаллах

                  буюу орой тугалласан  үнээ тэр жилдээ хээл авахгүй сувайрч байсан байна.
                         Ж.Пүрэвжав  (1988)  Манай  оронд    бүх  төрлийн  эх  малын  дотроос  үнээ

                  нэлээд  олноор  сувайрч  байна.  Сүүлийн  хорин  таван  жилийн  турш  хийсэн  эрдэм

                  шинжилгээний ажлын үр дүнд малын үргүйдэл, сувайралтыг судалдаг орчин үеийн
                  мал  эмнэлгийн  гинекологийн  шинжлэх  ухаан  болон  хээлтэгчийн  бэлэг  эрхтний

                  өвчин судалдаг мал эмнэлгийн телиологийн шинжлэх ухааны ойлголтын үүднээс
                  авч үзвэл манай оронд үнээ үндсэн хоѐр шалтгаанаар сувайрдаг ажээ.

                         1.Бэлэг  эрхтний  халдваргүй  эмгэг,  2.  Хээлтүүлгийг  муу  зохион  байгуулж
                  явуулсны  уршигаар.  Бэлэг  эрхтний  халдваргүй  эмгэг  дотор  өндгөвчийн  сөнөрөл

                  буюу тураалын үргүйдэл, савны болон бэлгийн бусад эрхтний үрэвсэл зэргээс үнээ

                  сувайрах үндсэн шалтгаан болж байна гэж дүгнэсэн байна.
                         1.6. Малын хээл хаялт /abortus/

                         Малын үр хөврөл бүрэн буюу хагас уусах эсвэл хээлтэгчийн төрөх замаас
                  үхсэн  (зулбадас),  дутуу  хөгжилтэй  хээл  (дутуу  төл)  гарч  хээлийн  хэвийн  хөгжил

                  тасалдахыг хээл хаях гэж тодорхойлсон байна. Д. Хэммонд малын хээл хаялтыг
                  гурван  үндсэн  шалтгаанаас  болдог  гэж  үздэг.  Үүнд:  нэгдүгээрт,  удамшлаас

                  нөхцөлдсөн  үр  хөврөлийн  дутагдал,  хоѐрдугаарт,  эхийн  бие  махбодод  орсон

                  химийн  бодисын  үйлчилгээгээр  үүссэн  гажиг,  гуравдугаарт,  үр  хөврөл  эхийн
                  савтай  бэхлэгдэх  хүртэлх  үед  эхийн  савны  шүүрсний  хортой  үйлчилгээ  буюу

                  дутагдал зэрэг шалтгаанаас болдог гэж үздэг.

                         Харин  Оросын  эрдэмтэд  хээл  хаялтыг  шалтгааныг  халдваргүй,  халдварт,
                  инвази гэж ангилах ба дотор нь өвөврмөц, шинж тэмдгийн гэж хуваана.

                         Зөвлөлтийн  эрдэмтэн  А.П.  Студенцов  мал  хээл  хаях  ангиллыг
                  боловсруулсан нь одоо хамгийн түгээмэл хэрэглэгдэж байна.

                         Хээл хаях нь хээл, түүний бүрхүүлийн хэвийн бус байдал, эх малын үржлийн
                  ба бусад эрхтэн болон бие махбодид эмгэгийн байдал үүссэний улмаас хээл эхийн

                  хоорондох хэвийн харьцаа алдагдсанаас шалтгаалдаг.Гэвч эмгэг төрүүлэгч хүчин

                  зүйлийн хоруу чанар, бие махбодын байдал, өвчин эсэргүүцэх чадвар зэрэг олон
                  нөхцөлөөс шалтгаалан хээл хаялтын шинж тэмдэг харилцан адилгүй байна. Хээл

                  хаялтыг  илрэх  хугацаагаар  нь  эрт  ба  хожуу  гэж  ангилагддаг.  Хээлийн  хөгжлийн
                  эхний  үед  хээл  хаявал  түүнийг  эрт,  хээлийн  хоѐрдугаар  хагаст  буюу  сүүлчийн

                  саруудад илэрвэл хожуу хээл хаялт гэнэ. Хээл хаялтын төгсгөл буюу илрэл нь янз
                  бүр байна. Тухайбал хөврөл уусан шингэх, дутуу төл гарах, зулбах, хатан, зөөлрөх

                  буюу ялзрах явцаар төгсөнө

                                                                   16
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21