Page 11 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 11

1.4. Малын нөхөн үржихүйн ач холбогдол

                         Хүн  төрөлхтөн  зэрлэг  амьтдыг    гэршүүлж  эхэлсэн  тэр  цагаас  эхлэн  мал
                  сүргээ  өсгөн  үржүүлэхиййн  зэрэгцээ  өөрсдийн  хэрэгцээ,  амьдрал  ахуйдаа

                  хэрэглэж, арилжааны хэрэгсэл болгож иржээ.

                         Монгол  улс  олон  мянган  жилийн  турш  мал  сүргээ  дан  ганц    байгалийн
                  бэлчээр ашиглан маллаж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд одоо ч хадгалагдсаар

                  байна.
                         Манай  улсын  эдийн  засгийн    тулгуур  салбарын  нэг  нь  мал  аж  ахуй  юм.

                  Үржлийн ажлын бодлогыг зөв тодорхойлох, мал сүргийн нөхөн үржилд саад болдог
                  шалтгаануудыг  нарийвчлан    судалж  түүнтэй  тэмцэх  арга  хэмжээг  оновчтой

                  боловсруулж хэрэгжүүлэх нь энэ салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх,

                  нөгөө талаас хүн амыг эрүүл хүнсээр хангах,  үйлдвэрлэлийг  түүхий эдээр хангах
                  гол эх сурвалж болно.

                         Малын  үхэл  хорогдол  нь  МАА-д  ихэээхэн  хохирол  учруулдаг  томоохон
                  шалтгаан  мөн  боловч,  нөхөн  үржихүйн  үйл  ажиллагаа  алдагдсанаас  үргүйдэх,

                  сувайрах,  хээл  хаях,    гарсан  төл  хорогдох  зэрэг  нь  түүнээс  ч  дутахгүй  их
                  хэмжээний хохирол учруулна.

                         Ямар  нэг  шалтгаанаар  хээлтүүлэгч  ба  хээлтэгч  амьтан  нөхөн  үржих

                  чадвараа  бүр  буюу  түр  хугацаагаар  алдагдахыг  үргүйдэл  гэнэ    хэмээн  Оросын
                  эрдэмтэн А.П.Студенцов тодорхойлсон байна.

                         Мал  амьтны  үргүйдлийн  улмаас  эдийн  засагт  ихээхэн  хохирол  учирдаг

                  байна.  Тухайлбал:
                         1. Үржлийн эх малаас төл авах боломж алдах,

                         2. Үргүйдсэн малын сүүн ашиг шим алдагдах
                         3. Үргүйдсэн малыг тэжээх, арчилж маллах нь эдийн засгийн хувьд ашиггүй

                  хөдөлмөрийн ба  материалын үргүй зардал болно.
                         4.  Үргүйдсэн  малыг  эмчлэх,  дахин  хээлтүүлэх  зэргээр  үр  ашиггүй  зардал

                  ихээхэн  хэмжээгээр  гардаг  байна.    Иймээс  малын  үргүйдэл,  түүний  шалтгааныг

                  зөв  тогтоож,  шинжлэх  ухааны  үндэслэлтэй  тэмцэх,  сэргийлэхэд  чиглэгдсэн  арга
                  хэмжээ хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

                         Манай  оронд  үнээ,  хонь,  ямааны  үргүйдэл,  хээл  хаялтын  шалтгааныг
                  Ж.Пүрэвжав,  Б.Кукэ,  Д.Дагдаа,  М.Цэнд-Аюуш,  Л.Цэрэндорж  зэрэг  эрдэмтэд

                  судлаж, шалтгааныг тогтоон тэмцэх арга хэмжээ боловсруулсан байна.
                         Хээлтэгч ба  хээлтүүлэгч  мал  амьтан үр удмаа  тогтмол  өгөх  (нөхөн үржих)

                  чадварыг  нь  төлөрхөг  чанар,  харин  нөхөн  үржих  ажиллагаа  хямрах  үзэгдлийг

                                                                   11
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16