Page 9 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 9
1.3. Цөлжилт.
Орчин үед хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа нэг аюул бол хүний үйл
ажиллагаа ба уур амьсгалын өөрчлөлтийн явцад улам бүр эрчимжиж байгаа
цөлжилтийн процесс юм. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцоор цөлжилт
гэж “хуурай хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт янз бүрийн хүчин зүйлс, түүн дотор
уур амьсгалын өөрчлөлт, хүний аж ахуйн үйл ажиллагааны улмаас газрын
доройтол болох явц” гэжээ. Газар гэсэн ойлголтонд хөрс, ус, ургамал ба бусад
биомасс мөн түүнчлэн системийн дотор явагдаж буй экологийн болоод
гидрологийн процессыг багтаасан газрын био бүтээмжит системийг хэлж байна.
Монгол орны хувьд цөлжилтийн антопоген хүчин зүйлийн гол нь малын хөлөөр
бэлчээр талхлагдах явц юм. Мөн уул уурхайн үйл ажиллагаа, авто тээврийн
хөдөлгөөн гэх зэрэг техноген элэгдэл орно. Монгол орны нутаг болон хил залгаа
Өвөр Байлгаль, Өвөр Монголын хээрийн бүсэд хийсэн судалгааны дүнгээс үзвэл
ойт хээрийн бүсийн бэлчээрт мал бэлчээрлэлтийн нөлөө ихсэхэд ургамлын
зүйлийн тоо цөөрөх, чийгсэг ургамал багасах, хуурайсаг ургамал ихсэх явц
ажиглагдахын дээр нийт ургацын хэмжээ мэдэгдэхүйц /1.4-7.0 дахин/ багасаж, мал
иддэггүй ургамал ихэсдэг (50.0-70% болж) зүй тогтол илэрдэг ажээ.
Цөлжилтийн өнөөгийн байдал. Монгол орон дэлхийн бөмбөрцгийн энэ
бүсдээ хамгийн хуурай уур амьсгалтай нутгийн нэг бөгөөд хур тунадас, ууршцын
харьцаа 0.04-0.78-ын хооронд хэлбэлздэг зөвхөн тайгын болоод өндөр уулын
тагийн бүслүүрт л 0.65-аас дээш байдаг, цөлжилтөнд амархан өртөж болох нутаг
юм. Нөгөө талаас монголчуудын уламжлалт бэлчээрийн мал аж ахуй байгалийн
нөхцлөөс нэн хараат, жилийн дөрвөн улирлын турш бэлчээр шүтэн амьдарна.
Иймээс цөлжилтийн асуудал манай орны хувьд онцгой өвөрмөц байгалийн
гамшгийн нэг бөгөөд зарим мэдээллээр монгол орны бэлчээрийн 70 орчим хувь
ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртсөн байна. Сүүлийн дөчөөд жилийн дотор
бэлчээрийн ургац 20-30%-иар буурсан, бэлчээрийн доройтолтой холбогдон мал
сүргийн ган зудад эмзэг байдал нэмэгдэж байгаа зэрэг цөлжилт, түүний
нөлөөллийн талаар хийсэн судалгаанаас үзвэл цөлжилтийн асуудал үндэсний
аюулгүй байдлын түвшинд тавигдахуйц хэмжээнд хүрээд байна.
Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр
зуны аагим халуун өдрийн тоо нэмэгдсэнээр зуны бэлчээрлэлтэд тодорхой
хэмжээгээр нөлөөлдөг байна. Тухайлбал, 1980-аад оноос хойшхи мэдээгээр 6
болон 7 дугаар саруудад малын бэлчээрлэлт өдөрт дунджаар 0.8 цагаар буюу 48
минут саатаж, сүүлийн 10 жилд өмнөх 10 жилтэй харьцуулахад бэлчээрлэлт
9