Page 7 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 7

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

                  1.1. Монгол орны уур амьсгалын  өөрчлөлтийн тойм.
                         Байгаль,  цаг  уурын  хамгийн  тохиромжтой  нөхцөлд  мал  амьдрах  таатай

                  орчин  бүрдэж,  ашиг  шим,  удамшлын  чадамж  дээшилдэг.  Цаг  агаарын  халуун

                  хүйтний хэм, салхи шуурга, хур тунадас, ялангуяа цасан бүрхүүл, түүний зузаан,
                  нягт  зэрэг  нь  байнгын  бэлчээрийн  маллагаатай  монгол  малын  бэлчээрлэлтэнд

                  ихээхэн  нөлөөлдөг.  Эдгээр  цаг  агаар,  уур  амьсгалын  үзүүлэлтийн  явц   тодорхой
                  утгад хүрэхэд малын бэлчээрлэх нөхцөл хязгаарлагдаг байна.

                         Судлаачид  Монгол  орны  агаарын  жилийн  дундаж  температур  1940  оноос
                              0
                  хойш  2.1 С-аар  дулаарсан  болохыг  тогтоожээ.  Улирлын  температурын
                                                                                   0
                                                                                               0
                                                        0
                  өөрчлөлтийг  авч  үзвэл,  өвөл  3.6 С,  хавар  намартаа  1.8 С,  зун  1.1 С-аар  тус  тус
                  нэмэгдэн дулаарчээ. Сүүлийн 70 жилд тэмдэглэгдсэн хамгийн дулаан 10 жилийн 9
                  нь  1990  оноос  хойш  тохиолдсон  байна.  Манай  орны  дулааралт  газар  зүйн

                  байрлалаас  хамаарч  харилцан  адилгүй  байгаа  ч  ерөнхийдөө  төв,  баруун  бүсэд
                  эрчимтэй,  харин  зүүн,  зүүн  өмнөд  бүс  нутагт  харьцангуй  бага  эрчимтэй

                  ажиглагджээ.
                         Монгол  орны  жилийн  нийлбэр  тунадасны  хувьд  1940  оноос  хойш  онцгой

                  өөрчлөлтгүй буюу 7%-ийн багахан бууралт ажиглагдаж байна.Тодруулбал, төвийн

                  бүсэд хур тунадасны бууралт, баруун өмнө, зүүн өмнө хэсэгт багахан өсөлттэй дүн
                  гарлаа.

                         ХХI зууны  уур  амьсгалын  ерөнхий  төрхийг  үнэлэхийн  тулд  судлаачид

                  дэлхийн  хүн  амын  өсөлт,  технологи,  нийгэм  эдийн  засгийн  хөгжлийн  хандлагын
                  янз  бүрийн  нөхцөлд  агаарт  хаягдах  хүлэмжийн  хийн  ялгаралтын  хувилбаруудын

                  бүлэглэлийг  тодорхойлжээ.  ХХI зууны  төгсгөл  үеийн  (2090-2099онд)  дэлхийн
                  газрын гадарга  орчмын  температурыг  загварчлалын  аргаар  тооцоход  хүлэмжийн

                                                                                               0
                  хийн хамгийн бага ялгаралтын хувилбараар (В1 гэж тэмдэглэдэг) 1.8 С, хамгийн их
                                                                           0
                  ялгаралтын хувилбараар (А1F1 гэж тэмдэглэдэг) 4 С хүртэл дулаарах дүн гарчээ
                         .  Дэлхийн  газрын  гадарга  орчмын  температур  ойрын  20  жилд  арван  жил
                               0
                  тутамд  0.2 С-аар  нэмэгдэнэ  гэсэн  тооцоо  гарч,  уур  амьсгалын  өөрчлөлтийн
                  асуудлаархи  Засгийн  газар  хооронд  мэргэжилтний  хорооны  “Хүлэмжийн  хийн

                  ялгаралт”-ын тусгай тайланд дурдагджээ. Үүнтэй холбогдон “дэлхийн дулаарал
                          гүнзгийрч, салхи, байгалийн гамшигт үзэгдэл, мөсөн бүрхүүл хайлалт 80%-

                  аас дээш магадлалтайгаар үргэлжилнэ” гэсэн тооцоо гарчээ.
                                                                    7
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12