Page 5 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 5
СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Манай улсын МАА-н өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, үржлийн ажлыг
оновчтой зохион байгуулах боломжийг судлан тогтоох зорилгоор дараах
зорилтуудыг тавив
1. Статистикийн төв газрын сүүлийн 8 жилийн мэдээлэд тулгуурлаж МАА-н
өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх.
2. Мал сүргийн нөхөн үржихүйн асуудлуудыг статистик мэдээлэлд
тулгуурлан судлах
3. Судалгааны дүнд үндэслэн МАА-н үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаа
хүчин зүйлүүдэд үнэлэлт өгч, бууруулах боломжийг судлах
СУДАЛГААНЫ АЖЛЫН АЧ ХОЛБОГДОЛ
Статистикийн төв газраас гаргасан сүүлийн 8 жилийн мэдээлэлд тулгуурлан
сүргийн бүтэц, эргэлт, нөхөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжлийн
дүгнэлт хийж төр засгийн бодлогын түвшинд, мэргэжлийн байгууллага, орон
нутгийн засаг захиргааны нэгжүүд болон аж ахуй эрхлэгсдийн түвшинд
хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн санал боловсруулсанд энэ ажлын гол ач
холбогдол оршино.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ШИНЭЛЭГ ТАЛ
Статистик мэдээлэл нь тухайн салбарын үйл ажиллагааны үр дүнг тооны
хэлээр илэрхийлдэг хамгийн бодит баримт бөгөөд энэхүү мэдээлэлд тулгуурлан
МАА-н нөхөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд анх удаа мэргэжлийн дүгнэлт хийж,
цаашид баримтлах бодлогын саналыг боловсруулсанд энэ ажлын шинэлэг тал
оршино.
5