Page 4 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 4

УДИРТГАЛ

                                                                    СЭДВИЙН ҮНДЭСЛЭЛ
                         Манай улс эрт дээр үеэс өнөөг хүртэлх хэдэн зуун жилийн турш байгаль цаг

                  уурын эрс тэс  нөхцөлд мал сүргээ  дан байгалийн бэлчээр ашиглан өсгөн үржүүлж

                  ирсэн түүхэн уламжлалтай.
                         Статистикийн төв газрын 2012 оны тайланд тусгаснаар  монгол улсын нийт

                  ажиллах  хүчний  35.0  хувь  нь  ХАА-н  салбарт  ажиллаж  байна.  Монгол  улсын
                  дотоодын  нийт  бүтээгдэхүүний    14.6  хувийг  хөдөө  аж  ахуйн  салбараас  үүний  80

                  гаруй  хувийг  мал  аж  ахуйн  салбараас  бүрдүүлж  байна.  Мөн  экспортын  нийт
                  орлогын 7.0 орчим хувийг уг салбараас оруулсан байна.

                         Цаашид  хөдөө  аж  ахуй,  түүний  дотроос  мал  аж  ахуйн  салбарыг

                  эрчимжүүлэн  хөгжүүлэх  замаар  хүн  амын  хүнсний  хэрэгцээ,  хангамжийг
                  сайжруулах нь  манай улсын төдийгүй дэлхий нийтийн  амин чухал асуудлуудын

                  нэг юм.
                         Монгол мал нь бэлчээрээр дагнан маллагддаг, цөөнх хэсэг нь өвөл хаврын

                  улиралд  байгалийн гаралтай тэжээлээр нэмэлт хэлбэрээр тэжээгддэг учраас мах,
                  сүү,бусад түүхий эд бүтээгдэхүүн нь экологийн хувьд харьцангуй цэвэр байдаг нь

                  хамгийн үнэ цэнэтэй үзүүлэлт юм.

                         Дэлхийн  нийтийн хүн  ам  өсөх  хирээр  уурагт  бүтээгдэхүүний  хэрэгцээ  өсөн
                  нэмэгдсээр байна. Нөгөө талаас хүнсний бүтээгдэхүүнд  эрүүл аюулгүй байдлаас

                  тавигдах    шаардлага  хурцаар  тавигдаж  байгалийн  гаралтай  экологийн  цэвэр

                  хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ, үнэ цэнэ  нэмэгдэж байна.
                         Бэлчээрийн хэв шинжит  мал аж ахуйтай манай орны хувьд  энэ давуу талаа

                  ашиглан  өөрчлөгдөж  байгаа  цаг  агаарын  нөхцөлд  зохицсон  хэлбэрээр    илүү
                  оновчтой  хэлбэрээр  мал  аж  ахуйгаа  эрхлэн  хөтөлж,  экологийн  цэвэр

                  бүтээгдэхүүний  чанараар дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой улс юм.
                         Үүний тулд МАА-н өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, сүргийн оновчтой

                  бүтцийг  бий  болгох,  мал  сүргийг  эдийн  засгийн  үр  ашигтай  эргэлтэд  оруулах,

                  бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн төр засгийн оновчтой
                  бодлого шаардлагатай байгаа юм.

                         Мал  сүргийн  нөхөн  үржилтэй  холбоотой  асуудлуудыг  нарийвчлан  судалж
                  бодит  дүгнэлт  хийж  түүндээ  тулгуурласан оновчтой  бодлого  хэрэгжүүлэх  замаар

                  МАА-н эдийн засгийн үр ашиг ашгийг нэмэгдүүлэх боломжтой.
                                                                              4
   1   2   3   4   5   6   7   8   9