Page 8 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 8

Байгалийн  гамшигт  үзэгдлийн  нэг  бол  зуд  бөгөөд  энэ  нь  мал  аж  ахуйд

                  ихээхэн  хохирол  учруулдаг.  Зуд гэдэг  нь  зарим өвлийн улиралд  тохиолддог  цаг
                  агаартай холбоо бүхий байгалийн гамшигт үзэгдэл юм.

                         Цас,  хүйтэн  хоѐр  хавсарсан  зудыг цагаан  зуд гэнэ.Цас  байн  байн  их  орж,

                  хүйтний эрч эрс чангаран мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан
                  зутарч, улмаар тарга хүч муутай мал олноор хорогддог.

                         Хар  зуд гэдэг  нь  цас  орохгүй  боловч  маш  их  хүйтрэн, малын өвс  тэжээл
                  хомсдон нэн ялангуяа унд усаар гачигдан, хүн мал идэш тэжээл, хүнсээр дутаж,

                  зүдрэхийг хэлнэ.
                         Цагаан,  хар  зудын  аль  нь  ч  малчид,  хөдөө  нутгийнхан,  улмаар  улс  орны

                  эдийн  засагт  асар  их  хөнөөл  учруулдаг  байгалийн  гамшиг  учраас  зудтай

                  тэмцэхийн тулд зун намрын улиралд өвс тэжээл сайн базааж, малын хашаа хороо,
                  худаг  усаа  сайтар  засаж,  дулаалан  бэлтгэх  их  ажлыг  цаг  алдалгүй  хийж  чадвал

                  гарз хохирол бага учирна.
                         Дэлхийн  уур  амьсгалын  өөрчлөлттэй  холбоотойгоор    ган  зудын  давтамж

                  ойртож байгааг олон судлаачид тэмдэглэсэн байна.  1945-1985 оны хоорондох 40
                  жилд  бүх  нутгийг  хамарсан  зуд  20-22  жилд  нэг  удаа  буюу  2  удаа,  нутгийн  тэн

                  хагасыг хамарсан зуд 8 буюу 5-5,5 жилд нэг удаа тохиож байжээ. Гэтэл 1993, 1996-

                  1997, 2000,  2001,  2002 онуудад нийт нутгийн 50-70%-ийг хамарсан ган, зуд болж
                  байсан нь уур амьсгалд ихээхэн өөрчлөлт орж байгаагийн илрэл юм.

                         1.2. Усны нөөц

                         Монгол улс усны багавтар нөөцтэй оронд тооцогддог. Манай орны нуурууд
                  500 шоо км, үүнээс 90 шоо км нь давстай, мөстөлд 2.9 шоо км, үүнээс гол мөрөн,

                  тэдгээрийн  газрын  доорх  усны  тэжээл  34.6  шоо  км  буюу  нийт  599  шоо  км  ус
                  манайд  бий.  Манай  орны  ус  ашиглалт  ба  хэрэглээ  жилд  дөнгөж  0.507  шоо  км

                  байгаа боловч улсын хэмжээнд 2003 оны гадаргын усын тооллого, бүртгэлээр нийт
                  5565  гол,  горхи,  үүнээс  683  нь  ширгэсэн  9600  булаг,  шанд,  үүнээс  1484  нь

                  ширгэсэн, 4193 нуур, тойром, үүнээс 760 нь ширгэсэн, харин  2007 оны усны тоо

                  бүртгэлээр нийт 5128 гол, горхи, үүнээс 852 нь ширгэсэн 9306 булаг, шанд, үүнээс
                  2277 нь ширгэсэн, 3747 нуур, тойром, үүнээс 1181 нь ширгэсэн, рашаан үүнээс 60

                  ширгэсэн дүн гарчээ. Энэ нь ус ашиглалт ба хэрэглээ туйлын бага байгаа боловч
                  голын  сав  газрын  хөрс,  ургамлын  өөрчлөлт,  аж  ахуйн  үйл  ажиллагаанаас  усны

                  горим, нөөц чанарт учруулах нөлөөлөл ихээхэн буйг харуулж байна.




                                                                    8
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13