Page 13 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 13
судалгааны ажлаар гаргаж авсан бэлдмэлийг Сонгинохайрхан дүүргийн Нарийны
амны фермерийн 20 үнээг хяналтын болон туршилтын гэсэн 2 хэсэг болгон 21
хоногийн турш уг бэлдмэлээ олгосон байна. Туршилт судалгаанд хамруулсан
үнээнээс туршилтын хэсгийн 8 үнээ нь хээл авсан бол хяналтын үнээнээс 5 үнээ
нь хээл авч байсан талаар тайландаа тэмдэглэсэн байна.
Зөвлөлт холбоот улсын нэрт эрдэмтэн А.П. Студенцов үргүйдэл үүсгэдэг 7
үндсэн шалтгаан байдаг гэж ангиладаг ба энэ ангилалыг олонхи эрдэмтэд хүлээн
зөвшөөрч байна Үүнд: 1. Төрөлхийн 2. Хөгшрөлтийн 3. Шинж тэмдэгийн 4.
Тэжээллэгийн, 5. Эдэлгээний, 6.Цаг уурын, 7.Санамсаргүй үүссэн үргүйдэл гэж
ангилдаг.
Сүүлийн жилүүдэд дархлаанаас шалтгаалах үргүйдэл байдаг тухай
эрдэмтэд мэдээлж байна. Эр бэлгийн эс нь эм амьтанд харь шинжийн уураг
болохын хувьд түүний эсрэг дархлааны механизм ажилладаг ажээ.
1.5. Мал амьтанд үргүйдэл үүсгэдэг үндсэн шалтгаан, ангилал
1.5.1. Төрөлхийн үргүйдэл Хээлтэгч, хээлтүүлэгч малын үжлийн эрхтний
хөгжил гажуудаж (фримартинзм-манин), (инфантилизм-асман) болж хөгжин нөхөн
үржих чадваргүй байхыг төрөлхийн үргүйдэл гэнэ.Энэ нь эвсэл эс өндгөн эс, эр
эсийн биологийн төгс бус чанар, хөврөл болон хээлийн хөгжлийн гажуудлын
улмаас үүснэ. Мал эрлийзжүүлгийг хэтийн төлөвлөгөөгүй явуулснаас төрөл
ойртох, хээлтэй малын тэжээллэг маллагааны горимыг алдагдуулах, өсвөр малын
арчилгаа, маллагааны нөхцөл муу байх зэрэг нь төрөлхийн үргүйдэл үүсэх нөхцөл
болно.
1.5.2. Хөгшрөлтийн үргүйдэл Бие махбодид хөгширсний улмаас үүсэх
хатанхайрлын улмаас малын үржих чадвар алдагдахыг хөгшрөлтийн үргүйдэл
гэнэ. Хээлтэгч хээлтүүлэгч малын үржлийн үйл ажиллагаа нас хөгшрөхөд аажмаар
суларч хээл авалт муудна. Хээлтэгчийн үржлийн гол эрхтэн сав, өнгөвчинд,
цаашдаа савны хүзүүвч үтрээнд хатанхайрах үйл үүсч хөгждөг. Үүний улмаас
өндгөвчний гадаргууд уутанцар боловсрох явц саатаж ороо илрэхгүй. Хээл авалт
муудаж ихэнх тохиолдолд үргүйдэх нь хөгширсөн хээлтэгчийн бэлгийн замд бий
болсон өөрчлөлт эсийн амьдрах чадварт муугаар нөлөөлдөгтэй холбоотой.
Ялангуяа хатанхайралд нэрвэгдсэн бэлгийн замын булчирхайлаг эдийн шүүрэл
багасах явдал эр эсийн амьдрах хугацаа богиносох шалтгаан болно.
1.5.3. Шинж тэмдгийн Хээлтэгч, хээлтүүлэгчийн үржлийн болон бусад
эрхтэн, тогтолцооны өвчнүүдийн шалтгаан үржих чадвар алдагдахыг шинж
тэмдгийн үргүйдэл гэнэ. Үржлийн эрхтэнд үүссэн эмгэгийн явц зөвхөн үржил
13