Page 14 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 14
төлөрхөг чанарт муугаар нөлөөлөөд зогсохгүй малын ашиг шимийг бууруулна.
Зүрх судас, тэжээл боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа хямрах болон
төллөлт, төллөсний дараах өвчний улмаас малын үргүйдэл цөөнгүй тохиолдоно.
Зарим халдварт болон инвази, ялангуяа бэлгийн замын халдварт (бруцеллѐз,
вибриоз, трихомоноз гэх мэт) өвчнөөс шалтгаалж үргүйдэл үүснэ.
1.5.4. Тэжээллэгийн үргүйдэл Тэжээлийн янз бүрийн гажуудалаас
шалтгаалан малын үржих чадвар алдагдахыг тэжээллэгийн үргүйдэл гэнэ. Энэ нь
малын тэжээлийн ерөнхий найрлаганд шим тэжээлийн бодис дутагдахаас
шалтгаалан бие махбодын физиологийн хэрэгцээг хангаж чадахгүйгээс болж мал
эцэс турах, тэжээллэг ихдэх тодорхойгүйгээс хэт өөхлөх зэрэг тэжээлийн зохистой
харьцаа алдагдахаас шалтгаалан үргүйдэл үүсдэг байна. Бэлчээрийн маллагааны
нөхцөлд өвөл, хавар хагд өвсний шимт чанар эрс буурснаас малын физиологийн
хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүйгээс турж онд орсон үнээний үржлийн эрхтэн,
түүний дотор сав, өндгөвч сөнөрдөг тул удаан хугацаанд сэргэж чадахгүйгээс
үргүйддэг байна (Ж.Пүрэвжав).
1.5.5. Эдэлгээний үргүйдэл. Малын эдэлгээний доголдлоос шалтгаалан
үүснэ. Манай орны мал аж ахуйд ингэ, гүүг уналга эдэлгээнд хэт ашигласнаас
үргүйдэх шалтгаан болдог. Саалийн фермүүдэд тэжээллэг хангалтгүй нөхцөлд
үнээг өдөрт гурван удаа саах, төллөхөөс 45-60 хоногийн өмнө ширгээж төллөлтөнд
бэлтгэж амраахгүй зэргээс шалтгаалан үргүйдэж байна. Дээрх дурдсан
шалтгаануудаас үнээний бие махбодод бодисын солилцоо хямарч үржлийн
эрхтэн, ялангуяа дэлэнгийн цусан хангамж муудсанаас өнчин тархи, дэлэн,
өндгөвчний дааврын зохицуулга алдагдсанаас эдэлгээний үргүйдэл үүсдэг гэж
үзэж байна. (М.Цэнд-Аюуш)
1.5.6. Цаг агаарын үргүйдэл. Хэт халуун, хэт хүйтрэх нарны хүчтэй
цацраг, чийг ихсэх зэрэг шалтгаанаас малын нөхөн үржих чадвар доройтохыг цаг
уурын үргүйдэл гэнэ. Цаг аргаарын хувьд харилцан адилгүй нэг газар нутгаас
малыг нөгөөд гэнэт шилжүүлэхэд цаг агаарын тааламжгүй өөрчлөлт хээлтгэгч,
хээлтүүлэгчийн бие махбод, үржлийн тогтолцоонд хүчтэй нөлөөлсөнөөс үргүйдэх
шалтгаан болж байна. Манай орны сүүний аж ахуйд байран маллагааны нөхцөлд
хэвийнхээс өөрчлөгдөхөд амьсгалын зам үрэвсэх, бодис солилцоо хямарч хээл
авалт буурах зэрэг эмгэг үүснэ. (М.Цэнд-Аюуш)
1.5.7. Санамсаргүй үргүйдэл. Энэ хэлбэрийн үргүйдлийг санамсаргүй
үүссэн, зориудын үргүйдүүлсэн гэж хоѐр хуваана.
14