Page 10 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 10

саатах  хугацаа  өдөрт  дунджаар  0.2  цагаар  (12  минут)  уртасчээ.  Мөн  өдөрт

                  бэлчээрлэлт  3  цагаас  илүү  хугацаагаар  саатсан  өдрийн  тоо  сүүлийн  20  жилийн
                  дотор 7 орчим хоногоор нэмэгдсэн байна.

                         Малд орчны олон хүчин зүйл нэгдмэл байдлаар нөлөөлнө. Үүний гол илрэл

                  нь тарга хүч (амьдын жин) бөгөөд түүний өөрчлөлтөөс малын өсөлт хөгжилт, нөхөн
                  үржилт, ашиг шим, амьдрах чадвар зэрэг олон үзүүлэлт хамаардаг. Байгалийн янз

                  бүрийн  бүсэд  хийсэн  мал  аж  ахуйн  цаг  уурын  ажиглалтаар  малын  зун-намрын
                  болон өвөл-хаврын амьдын жин буурах, үүнийг дагаад ашиг шим хорогдох байдал

                  ажиглагдаж байна.Тэр байтугай дулаарлын улмаас хонины ноос хөндийрэх, ямаа,
                  үхрийн хөөвөр хөөрөх хугацаа эртэсч байна.

                         Цаг  агаарын  нөлөөлөл  мал  аж  ахуйд  нөлөөлөх  нөлөөлийн  талаарх

                  судалгааны тойм
                          Малын  дулааны  зохицуулалтын  явцад  салхины  нөлөөллийн  талаар

                  судлаачдын хийсэн зүйл багагүй байдаг Б.Г. Галокчин, В.И.Зинин, З.Н.Якуш (1963)
                  нар зуны улиралд салхины хурд ихсэхэд туршлагын хонины дулаан үүсэх түвшин

                  26,  амьсгалын  давтамж  51,  уушигны  хийн  солилцоо  48  хувиар  багасаж  байгааг
                  тодорхойлсон  байна.  Манай  орны  судлаач  Ч.Лхагвадорж  (1968)  орчны  агаарын

                  температур дулааны нөлөөлөлгүй бүсийн хязгаар дотор байхад салхины хурд 3.2-

                  оос  9.0  м/с  хүрэхэд  дулаан  алдалтын  ерөнхий  түвшин  39.5  хувиар  ихсэж,  түүнд
                  агаарын  шилжих  хөдөлгөөнөөр  дулаан  алдах  түвшин  651  –ээс  974  Дж/  хүртэл

                  өсдөг  болохыг  тогтоосон  байна.  Г.Туваансүрэн  судлаачын  судалгаагаар  бүрхэг

                  өдрүүдэд  хонины  бэлчээрлэлт  саатсан  тохиолдол  ажиглагдаагүй  байна.
                  Тухайлбал  агаарын  температур  32  градус  хүртэлх  нөхцөлд  хэвийн  идэшилж

                  байна.  Энэ  нь  бүрхэг  үед  нарны  шулуун цацрагийн  нөлөөлөл багасаж,  сарнисан
                  цацраг  нөлөөлөх  нь  бага  байдгаар  тайлбарлагдана.  Түүнчлэн  хяргасан  хонийг

                  сүүдэрт  ба  наранд  ил  газар  байлгахад  халуун  нөхцөлийн  нөлөөлөлд  харилцан
                  адилгүй  орж  байна.    Сүүдэрт  агаарын  температур  наранд  ил  газрынхаас  0.3-1.0

                  градусаар  бага  хөрсний  температур  8.4-20.9  градусаар  бага  түүнчлэн  наран  ил

                  газрын  хөрс  агаараас  6.8-19.3  гардусаар  илүү  халж  байсан  бол  сүүдэрт  0.6-1.2
                  градусаар сэрүүн наранд ил газар нарны цацрагийн нөлөө их байх тул зөрүү ихтэй

                  нөхцөл бүрдэж байна. Ийм нөхцөлийн нөлөө наранд хонины амьсгалын давтамж
                  сүүдэрт байгаагийнхаас 23.8-50.0 хувиар ихсэх байдлаар илрэхийн хамт амьгалын

                  давтамжийн олшролт  агаарын температурын  ихсэлттэй  шууд  хамааралтай  гэсэн
                  судалгааны дүн гарсан байна.



                                                                   10
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15