Page 12 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 12

үргүйдэл  гэх  бөгөөд    үргүйдэл  нь  биологийн  ойлголт  гэж    үздэг  байна

                  (А.П.Студенцов).
                         Н.Бэгзжав Манай орны экологийн нөхцөлд тугалласны дараа монгол, сарлаг

                  үнээний бие махбодийн физиологийн ерөнхий төвшин сул байдгийн улмаас удаан

                  хугацаагаар өндгөвчний үйл ажиллагаа дутмагшилд орж, тэр нь үржихүйн дотоод
                  шүүрлийн  зохицуулалт  дахь  шууд  ба  эргэж  хянах  зохицуулалтыг  бүхэлд  нь

                  саатлын байдалд орох нөхцлийг бүрдүүлж байна гэж үзсэн байна.
                         Монгол  орны  нөхцөлд  саалийн  үнээний  үргүйдэл,  сувайралтын  эзлэх  хувь

                  болон  шалтгааныг  А.П.Студенцовын  ангилалд  тулгуурлан  эрдэм  шинжилгээ
                  судалгааны ажлын үр дүнд Ж.Пүрэвжав, П.Энхтуяа нар шинээр тогтоожээ.(1968-

                  2007  он)  Үнээний  үргүйдлийг  ангилахад  өмчийн  хэлбэр,  аж  ахуйн  харилцан

                  адилгүй  нөхцөлөөс  үл  хамааран  саалийн  үүлдрийн  үнээний  үргүйдлийн  гол
                  шалтгаан нь тэжээл, цаг агаар, шинж тэмдэгт үргүйдэл хосолмол хэлбэрээр 90%-

                  ийг, бусад дагалдах шалтгаан нь эдэлгээнээс- 4%, хөгшрөлтөөс- 4%, санамсаргүй-
                  2%-ийг эзэлж байна. Судалгааны явцад төрөлхийн үргүйдэл ажиглагдаагүй талаар

                  судалгааны ажлын үр дүнгийнхээ тайланд тэмдэглэсэн байна.
                         Мал     эмнэлгийн      хүрээлэнгийн      Үржлийн      эмгэг,    даавар      судлалын

                  лабораторийн  эрдэм  шинжилгээний  ажилтан  Ц.Долгорсүрэн  2011-2013  онд

                  “Биогеоценозын    хамаарал  бүхий  өвчний  оношлогоо,  эм  бэлдмэлийн  технологи”
                  ШУТТөслийн  хүрээнд  бүх  төрлийн  малын  хээл  хаялтаас  сэргийлэх  шинэ

                  бэлдмэлийг  Академич  Я.Ганболд,  Доктор  (Sc.D),  П.Энхтуяа  нарын  удирдлага  нь

                  доор гаргаж авсан байна. Бэлдмэлийг зохистой тунгаар хээлтэй ямаанд 14  хоног
                  дотуур  олгоход  ийлдэсний  нийт  уураг  67.78-69.64  г/л  болж  нэмэгдсэн  байхад

                  хяналтын  бүлгийн  хээлтэй  ямааны  нийт  уураг  78.68-64.48  г/л  хүртэл  буурсан
                  байна.  Туршилт  явуулсан  жилийн  өвөл  өнөтэй  байсанаас  туршилт,  хяналтын

                  бүлгийн ямааны аль аль хээл хаяагүй учраас төллөх үеийн жилбэ болон төлийн
                  жинг  харьцуулан  судалсан  байна.  Туршилтын  болон  хяналтын  бүлгийн  ямааны

                  жилбийг харьцуулан үзвэл туршилтын бүлгийнх 100% сайн жилбэтэй байсан бол

                  хяналтын бүлгийнх 60% нь дунд зэргийн жилбэтэй төллөсөн бөгөөд ишэгний төрөх
                  үеийн  жин    туршилтын  бүлгийнх  2.7-3.0  кг,  хяналтын  бүлгийнх  2.3-2.8  кг  байсан

                  талаар  судалгааныхаа  ажлын  тайланд  тэмдэглэсэн  байна.  Мөн  Мал  эмнэлгийн
                  хүрээлэнгийн тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Цэвгэдорж 2011-

                  2013  онд  “Биогеоценозын    хамаарал  бүхий  өвчний  оношлогоо,  эм  бэлдмэлийн
                  технологи”  ШУТТөслийн  хүрээнд  “Үргүйдэл,  сувайралтаас  сэргийлэх  шар

                  буурцгийн    сувиллын  бэлдмэлийн  технологийг  боловсруулсан  байна.  Уг

                                                                   12
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17