Page 15 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 15

А. Санамсаргүй үүссэн үргүйдэл. Ердийн ба зохиомол хээлтүүлгийн ажлын

                  зохион  байгуулалтын  дутагдал,  түүнийг  хэрэгжүүлэх  технологийн  доголдолоос
                  шалтгаалан малын үржих чадварыг, чадахгүй явдлыг санамсаргүй үргүйдэл гэнэ.

                         Б.  Зориудын  үүссэн  үргүйдэл.  Малаас  авах  ашиг  шимийг  нэмэгдүүлэхийн

                  тулд  хээлтгэч,  хээлтүүлэгчийн  хэвийн  үржих  үйлийг  тодорхой  зорилгоор
                  алдагдуулахыг  зориудын  үргүйдэл  гэнэ.  Энэ  аргыг  улс  орон  бүр  махын  нөөцийг

                  нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг.
                         1962  онд  манай  улсын  эрдэмтэд  мэргэжилтэнүүдийн  Завхан  аймгийн

                  Алдархаан,  Цагаанхайрхан  сумдад  зохиомол  аргаар  хээлтүүлж  байсан  үнээний
                  үргүйдлийн хэлбэрийг А.П. Студенцовын ангилалаар судлан үзэхэд Санамсаргүй

                  үргүйдэл  52.4  хувь,  тэжээллэг  ба  эдэлгээнээс  үүссэн  үргүйдэл  28.8  хувь  бусад

                  хэлбэрийн үргүйдэл 17.8 хувийг тус тус эзэлж байсан тухай ном товхимол дээрх
                  тэмдэглэсэн  байна.  Мал  аж  ахуйн  эрдэм  шинжилгээний  хүрээлэнгийн  эрдэм

                  шинжилгээний ажилтан Ц. Донров, Д. Амгалан нар 1969-1970 онд тэжээллэгнээс
                  үүсэх  үргүйдлийн  шалтгааныг  тодруулах  шинжилгээ  хийхэд  Өвөл,  Хаврын  хатуу

                  ширүүн улирал, тэжээлийн дутагдлаас шалтгаалж үнээний биемахбодын бодисын
                  солилцоо  хямралд  орж  тугалласны  дараахи  үед  бэлгийн  мөчлөгийн  сэргэлт

                  удааширдагаар барахгүй заримдаа хээл огт авахгүй өнгөрч байна гэсэн дүгнэлтэд

                  хүрсэн байна.
                         Манайн орны мал мал аж ахуйд салбарт тэжээлийн бааз туйлын хангалтгүй

                  байгаагаас зарим төрлийн малыг төллөсний дараах сарын хугацаанд дахин хээл

                  авхуулахад боломжгүй байна.
                         Монгол үнээний үргүйдэл хээл хаялтын талаар монгол орны эрдэмтэд 1960,

                  1962, 1964 онуудад Төв, Архангай, Завхан аймгуудад судалгаа хийсэн байна. Төв
                  аймагт  явуулсан  2  удаагийн  судлагааны  дүнгээс  үзэхэд  бүх  шинжлэгдсэн  сувай

                  үнээнээс бруцеллѐзтай үнээ 16%, үтрээ ба савны үрэвсэлтэй 8%, хаг нь саатсан
                  2,5% өндгөвчний үрэвсэлтэй үнээ 1 хувьтай гарч байсан байна.

                         Архангай  аймагт  явуулсан  судалгаагаар  нийт  1027  үнээ  шинжлэн  үзэхэд

                  85,1 хувь хээл авч 14,9 хувь нь сувайрсны дотор эмгэг өвчтэй нь 9,8 хувь ямарч
                  өвчний шинж тэмдэггүй нь 90,2% байсан тухай тэмдэглэсэн байна.

                         Завхан аймагт явуулсан судалгаагаар нийт 788 үнээ шинжлэхэд 62,4% хээл
                  аваагүй байна. Мөн сүүний тасаг үнээг маш олон 600-700 толгойгоор бөөгнөрүүлэн

                  ус  тэжээл  билчээр  муутай  нэг  газарт  олон  хоног  барьж,  зөвхөн  их  сүү  саахыг
                  бодож малын тарга хүчинд анхаарал дутуу тавьсанаас бүх үнээний 60% 7 8 дугаар




                                                                   15
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20