Page 17 - Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал , цаашдын хандлага
P. 17
ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН
ХЭРЭГЛЭГДЭХҮҮН АРГА ЗҮЙ, ҮР ДҮН
2.1. Ажлын хэрэглэгдэхүүн арга зүй
Бид статистикийн төв газраас МАА-н талаар гаргасан 2005-2012 оны
жилийн эцсийн статистикийн мэдээнээс тоон баримт цуглуулж “Data analysis”
програмыг ашиглан тоон боловсруулалт хийж уг мэдээллээ уур амьсгалын
өөрчлөлт, бусад хүчин зүйлүүдтэй холбон задлан шинжилгээ хийж, цаашид учирч
болох бэрхшээлийг урьдчилан тодорхойлохыг оролдов.
Түүнчлэн судалгааны материалд нэмэлт дүгнэлт хийхийн тулд уур амьсгал,
экологийн өөрчлөлттэй холбоотой мэдээллүүдийг холбогдох материалуудаас авч
зохиогчийн судлан тогтоосноор иш татаж судалгаанд ашигласан болно.
2.2. Судалгааны ажлын үр дүн
Бид сүүлийн 8 жилийн малын тоог статистикийн төв газраас гаргасан
мэдээлэлд тулгуурлан 1-р хүснэгтээр харуулав.
1-р хүснэгт. Жилийн эцэст тоологдсон малын тоо /2005-2012 он/
Малын 2006 2007 2008
төрөл 2005
Тоо Хувь Тоо Хувь Тоо Хувь
Бүгд 30398.8 34802.8 114.5 40263.8 115.7 43288.4 107.5
Тэмээ 254.2 253.5 99.7 260.6 102.8 266.4 102.2
Адуу 2029.2 2114.8 104.2 2239.5 105.9 2186.9 97.7
Үхэр 1963.6 2167.9 110.4 2425.8 111.9 2503.4 103.2
Хонь 12884.5 14815.1 115.0 16990.1 114.7 18362.3 108.1
Ямаа 13267.4 15451.7 116.5 18347.8 118.7 19969.4 108.8
2009 2010 2011 2012 Дундаж
хувь
Тоо Хувь Тоо Хувь Тоо Хувь Тоо Хувь
44023.9 101.7 32729.5 74.3 36335.8 111.0 40920.9 112.6 103.6±6.2
277.1 104.0 269.6 97.3 280.1 103.9 305.8 109.2 103.2±1.5
2221.3 101.6 1920.3 86.4 2112.9 110.0 2330.4 110.3 101.9±3.6
2599.3 103.8 2176 83.7 2339.7 107.5 2584.6 110.5 103.4±4.1
19274.7 105.0 14480.4 75.1 15668.5 108.2 18141.4 115.8 104.4±6.1
19651.5 98.4 13883.2 70.6 15934.6 114.8 17558.7 110.2 103.5±7.1
Хүснэгт, графикаас харахад малын тоо 2005-2009 оны хооронд жилд
дунджаар 9.8%-иар өсөж байсан ба 2010 онд өмнөх оныхоосоо 25,7%-иар огцом
буурчээ. 2010 оноос хойш малын тоо жилд дунджаар 10,5%-иар өсөж 2012 оны
жилийн эцсийн тооллогоор 40,9 саяд хүрсэн байна.
17