Page 18 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 18

“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн”            2015 он


                   1.  Ялгаварлан оношлох


               Хонь,  ямааны цэцэг өвчнийг  шөвөг  яр,  хэл  хөхрөх,  дерматофилоз,  хамуу,  бог

               малын  мялзан  төст  өвчин,  шимэгчийн  гаралтай  уушигны  үрэвсэл,  шавьжинд
               хазуулсан шархнаас ялган оношлоно.


                   2.  Лабораторийн шинжилгээ


               Каприпокс  вирус  нь  өвөрмөц  хэлбэртэй  учраас  электрон  микроскопоор
               дурандахад  бог  малд  халдварладаг  ихэнх  поксвирусээс  ялгагдана.  Эмгэг  эс

               судлалын шинжилгээ хийж болно.


               Вирусийг  өсгөвөрлөж  онош  тогтооно.  Вирусийг  хурганы  засаа,  хонь,  ямааны
               бөөрний  эсийн  өсгөвөр  болон  бог  мал,  үхрийн  шугаман  эсийг  ашиглан

               өсгөвөрлөнө.  Өвөрмөц  эсрэгтөрөгчийг  ашиглан  эс  эмгэгшүүлэх  идэвхийг
               саатуулах урвал тавьж урьдчилан онош тогтооно.


               Каприпокс  вирусийг  төрлийн  түвшин  хүртэл  иммунофлуросценц  болон

               иммунопероксидаз  будах,  мөн  нуклейн  хүчлийг  илрүүлэх  аргуудаар

               тодорхойлно. Зарим тохиолдолд хонь, ямаанд тарьж өсгөвөрлөнө [25].

               Полимеразын  гинжин  урвал  (ПГУ)-аар  эдийн  дээж  болон  эсийн  өсгөвөрт

               агуулагдах  вирусийн  эсрэгтөрөгчийг  илрүүлэх  боловч  хонины  цэцэг  өвчний
               вирусийг ямааныхаас ялгаварлан оношлох боломжгүй. Иймд ПГУ-ыг тасалсан

               фрагментын  бүтцийг  судлах  (restriction  fragment  length  polymorphism/RFLP)

               аргатай  хослуулж  дээрх  хоёр  вирусийг  ялгаварлан  оношлоно.  Гэхдээ  хонины
               цэцэг өвчний вирус, ямааны цэцэг өвчний вирус хоёр эрлийзжсэн тохиолдолд

               тодорхойлоход хүндрэлтэй байдаг.


               Эдэд  агуулагдах  эсрэгтөрөгчийг  нэвчин  тунадасжуулах  урвал  (НТУ)  болон
               Элиза урвалаар илрүүлж болно. Мөн сөрөг электрофорез, латекс наалдуулах

               болон  шууд  бус  наалдуулах  урвал  ашиглаж  болно.  НТУ-ын  үед  каприпокс
               вирусын  хооронд  солбицох  урвал  өгдөг.  Электрон  микроскопоор  энэ  хоёрыг

               ялгаварлан оношлох боломжтой.


               Ийлдэс судлалын шинжилгээгээр каприпокс вирусийг тодорхойлох боловч хонь,

               ямааны  вирусийг  ялгаварлан  оношилж  чадахгүй.  Каприпокс  вирусийн



               Бүрэнмэндийн Баярцэцэг                                                                  18
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23