Page 17 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 17
“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн” 2015 он
2.5. Эд эрхтэнд үүссэн эмгэг хувирал:
Арьсны эмгэг цус ихэснэ, цус харвана, хавагнана, цусны судас үрэвсэнэ,
үхжинэ. Арьсны өнгөн болон жинхэнэ давхрага, заримдаа булчин өртөнө.
Эмгэгтэй хэсгийн тунгалагийн зангилаа хэвийн хэмжээнээс 8 дахин томорно,
тунгалаг төст эд нэмэгдэнэ, хавагнана, цус ихэснэ, цус харвана [14, 25].
Цэцгийн тууралт нь нүд, ам, хамар, залгиур, төвөнхийн халхавч, мөгөөрсөн
хоолой, гүзээ, ходоодны салст бүрхүүл, хамар, хамрын нүх, баянтүрүү,
шамархай, төмсөг, дэлэн, хөхөөр гарна. Өвчин хүндэрсэн тохиолдолд
тууралтууд хоорондоо нийлнэ [25].
Уушигны эмгэг: Нэгэн жигд голомтлон тархсан цэцгийн тууралт ажиглагдана,
цус ихэснэ, хавагнана, үхжинэ, хэлтэнцэр налчийна. Цээжний голтын
тунгалагийн зангилаа томрох цус ихсэх, хавагнах, цус харвах шинж илэрдэг.
2.6. Халдвар тархах зам
Өвчин хавьтал халдвар, агаар дусал болон өвчтэй малаас ялгарч буй вирус
бүхий шүүрлээр бохирлогдсон хэвтэр бууц, ус, бэлчээр, тоног хэрэгслээр
дамжин халдварлах боломжтой.
Өвчний голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн мал болон вирусээр бохирлогдсон
хашаа саравч ус тэжээл хэвтэр бууц юм. Цэцгээр хонь, ямаа толгой дараалан
өвчлөх магадлалтай ба үхэл хорогдол харьцангуй бага байдаг. Гэхдээ мал
төллөж буй үед өвчин илэрвэл нялх төлийн өвчлөл, хорогдол 90% д хүрдэг [14].
2.7. Оношлогоо
Халуурсан малд арьсны давхаргыг бүхэлд нь хамарсан хувирал үүсэж,
тунгалагийн зангилаа томорвол хонь, ямааны цэцэг өвчин байж магадгүй гэж
сэжиглэнэ. Мөн амьсгаадах, нүдний салст бүрхүүл үрэвсэх, нус гоожих болон
бусад шинж илэрч байгаа эсэхийг ажиглана. Өвчнөөр тайван нутгийн малд
өвчин халдварласан тохиолдолд ихэвчлэн олноороо үхдэг [14].
Бүрэнмэндийн Баярцэцэг 17