Page 12 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 12

“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн”            2015 он


                     Манай оронд анх 1974 онд Сонгины био үйлдвэрийн вирусийн биобэлдмэл

               үйлдвэрлэх  цехэд  төрийн  соёрхолт,  хөдөлмөрийн  баатар  Л.Пэрэнлэй  гуай,
               Унгарын  мэргэжилтэнүүдийн  дэмжлэг  туслалцаагаар  эсийн  анхдагч  өсгөврийг

               бэлтгэн  ашигласан  түүхтэй.  Сонгины  био  үйлдвэрт  галзуу,  үхрийн  вируст
               диарей,  ринотрахейт,  шөвөг  яр,  үхрийн  мялзан  зэрэг  өвчнүүдээс  сэргийлэх

               эсийн өсгөвөрт вакцинуудыг анхдагч эс (хурга, тугалын төмсөг, бөөр, үхэр, хонь,

               гахайн хээлийн бөөрний эс)-ийн өсгөврт бэлтгэн ашиглаж байна [23].

                   Мөн  эсийн  анхдагч  өсгөврийг  1976  оноос  Мал  Эмнэлгийн  Хүрээлэнгийн

               Вирус  судлалын  лабораторит  бэлтгэж,  вирусийг  гарган  авах,  оношлогоо

               урьдчилан сэргийлэх, бэлдмэл  бэлтгэхэд өргөн ашиглаж байна.


                                                  2.4. Өвчний тархалт

                   Өнгөрсөн  50  жилийн  хугацаанд  хонь,  ямааны  цэцэг  өвчин  голдуу  Ази,
               Африкийн орнууд буюу Хойд Африкаас Эквадор хүртэл, Баруун Африкаас Зүүн

               Ази  хүртэлх  (Турк,  Ойрх  Дорнод,  урьдын  Зөвлөлт  Холбоот  Улсын  өмнөд  бүс)
               нутагт  тохиолдож  байсан  бол  [20,  25]  Африкийн  өмнөд  хэсэгт  Уганда  (2000),

               Зүүн Азид Вьетнам  (2005, 2008), БНСУ (2007), Хятадын Тайпэй (2008) хүртэл

               тархжээ. Хэдэн жил тайван байсан 3 оронд энэ өвчин дахин дэгдсэн.

                   Тухайлбал: Кени улсад 14 жилийн дараа 2003 онд, Монгол улсад 30 жилийн

               дараа 2006 онд, Азербайжанд 13 жилийн дараа 2009 онд тус тус гарчээ. Энэ

               өвчинд  Өмнөд  Европ,  Грек  улсад  хэд  хэдэн  удаа  дэгдсэнээс  хойш  хамгийн
               сүүлд 2007 онд Туркээс халдвар орж ирсэнээр өвчин гарсан гэж үздэг.



                   Ирланд 1850 онд, Их Британи 1866 онд, Дани 1879 онд, Норвег 1882 онд,
               Нидерланд  1893 онд,  Герман 1920 онд, Албани,  Швед 1934  онд,  Чехословак,

               Польш 1950 онд, Андорра 1952 онд, Австри 1954 онд, Бүгд найрамдах Югослав
               улс  (Босни  Герцеговин,  Хорват,  Монтенегро,  Серб)  1955  онд,  Унгар,  Румын

               1957онд,  Франц  1964  онд,  Испани  1968  онд,  Португал  1970  онд,  Итали  1983
               онд, Армен 1987 онд, Кипр 1989 онд, Молдав 1994 онд, Болгар 1996 онд, Гүрж

               1997 онд тус тус хонь, ямааны цэцэг өвчнийг амжилттай устгажээ [20].


                   Харин  Америк  тив,  Номхон  далайн  орнууд  (Австрали,  Фижи,  Францын

               Полинезийн арлууд, Шинэ Каледон, Шинэ Зеланд, Филиппин, Вануату), Өмнөд

               Африк  (Ангол,  Ботсван,  Лесото,  Мадагаскар,  Малав,  Реюньон  арал  (Франц),
               Бүрэнмэндийн Баярцэцэг                                                                  12
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17