Page 8 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 8
“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн” 2015 он
эсрэгтөрөгчийг агуулах ба эдгээр нь тухайн амьтны дархлааны
тогтолцоог сайжруулж, жинхэнэ халдварт өвчний үүсгэгч нэвтрэхэд,
түүний эсрэг тэмцэж устгах чадвартай болно. Өөрөөр хэлбэл дархлаа
тогтоох чадвартай вакцин хэрэглэснээр хүн ба мал, амьтны дархлалын
тогтолцоог сайжруулж, өвчин үүсгэгч бичил биетнийг танин халдвар
үүсэхээс сэргийлж өгнө.
3. Вакцины идэвх хадгалах хугацаанд тогтвортой байх ёстой. Өөрөөр
хэлбэл: вакцины дархлааны хариу урвалыг сэдээж дархлаа тогтоох
чадвар зохих түвшинд хадгалагдаж байх ёстой байдаг. Харин амьд ба
сулруулсан вакцины тогтвортой байдал болон дархлаа тогтоох чадварыг
хадгалахын тулд үйлдвэрлэгчээс эхлээд, үйлдвэрлэлд хэрэглэх хүртэл
нь зөв хадгалах шаардлагатай байдаг.
Амьд вирусийн вакцинууд (Live viral vaccines): Галзуугаас сэргийлэх
хуурайшуулсан амьд вакцин (эсийн өсгөвөрт), галзуугаас сэргийлэх амьд
вакцин, үхрийн мялзангаас сэргийлэх хуурайшуулсан амьд вакцин (эсийн
өсгөвөрт), гахайн мялзангаас сэргийлэх хуурайшуулсан амьд вакцин, хонь,
ямааг шөвөг яраас сэргийлэх амьд вакцин (эсийн өсгөвөрт), хонь, ямааг шөвөг
яраас сэргийлэх амьд вакцин, үхрийн диарейгаас сэргийлэх амьд вакцин (эсийн
өсгөвөрт), шувууг тахлаас сэргийлэх хуурайшуулсан амьд вакцин, хонийг
цэцгээс сэргийлэх хуурайшуулсан амьд вакцин (эсийн өсгөвөрт), шувууг цэцгээс
сэргийлэх хуурайшуулсан амьд вакцин (үр хөврөлт).
Идэвхгүйжүүлсэн вирусийн вакцинууд: Адуу, тэмээг томуугаас сэргийлэх
идэвхгүйжүүлсэн вакцин, үхрийг ринотрахейтээс сэргийлэх идэвхгүйжүүлсэн
вакцин, ямааг цэцгээс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин.
Эдгээр био бэлдмэлүүдийн нэг нь хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх
эсийн өсгөвөрт амьд вакцин, ямааг цэцгээс сэргийлэх хөнгөн цагааны усан
исэлт формал вакцин юм.
Бүрэнмэндийн Баярцэцэг 8