Page 6 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 6

“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн”            2015 он


                                              Хоёр.ХЭВЛЭЛИЙН ТОЙМ


                                   2.1. Судалгааны ажлын судлагдсан байдал


                       Халдварт  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх  бэлдмэлийг  үүсгэгчийг  нь

               түшиглэн      боловсруулж,      урьдчилан      сэргийлэх      чадварыг      нь   туршилт
               шинжилгээний  үр  дүнд  нотолж,  вакцин  (лат:  vaccinus  –  үхэр)  хэмээх  нэр  өгч,

               шинжлэх  ухааны  үндэстэй  вакцинжуулалтын  үндсийг  тавьсан  хүнийг  Английн

               эмч Эдуард Женнер гэж үздэг.


               Луи  Пастер  1846  онд  вакцинжуулалтыг  улам  хөгжүүлж,  хүнд  зориулсан
               галзуугийн  эсрэг  тарилга,  хонинд  яр  шархын  эсрэг  тарилга  гаргаж  авсанаар

               вакцины тухай ойлголт, хэрэглээний үе эхэлсэн гэж үздэг [14].
               Вакциныг хэрэглэх үе шат нь алдарт эмч Луи Пастертай холбоотой.

               Тэрээр  бактери,  вирусын  төрлийн  халдварт  өвчин  үүсгэгчдийн  сулруулсан

               хэлбэрийг,  гадаад орчных  нь  нөхцөлийг  өөрчлөх  замаар гарган авч,  дархлааг
               сайжруулж болох талаар онолыг боловсруулан амьдралд хэрэгжүүлсэн юм.



                   ХХ-р  зуунд  Джонас  Солк,   Альберт  Сейбин   нар  тус  тусдаа  халдварт  саа
               өвчиний вакциныг гаргаж авсан [22].



                   1985 онд өвчилсөн ямаа маш өндөр халуурна (42 С), ринитийн шинж тэмдэг
                                                                           0
               ажиглагдана гэж Дэвиес тодорхойлсоноор тэмдэглэгдсэн байдаг [15].


                   2008  онд  Судан  улс  Bovidae  овгийн  дунд  зэргийн  биетэй,  элсэн  шаргал

               зүсмийн  30  гөрөөс  (Redunca  redunca)  хонь,  ямааны  цэцэг  өвчнөөр  өвчилсөн

               тухай  Дэлхийн  амьтны  эрүүл  мэндийн  байгууллагад  мэдээлэгдсэн  нь  энэ
               өвчинд зэрлэг туурайтан өртсөн тухай анхны мэдээ болжээ [25].


                   Цагаан цэцгийн вирусээр халдварласан эсийн цитоплазмд өвөрмөц биенцэр

               үүссэн  нь  суурьлаг  будгаар  будагдхад  харагддагийг  Г.Гуарнери  1892  онд  анх
               Cutorrnytes  variole  гэж  нэрлэсэн  ба  дараагийн  судлаачид  үүнийг  нь  вирусийн

               оршихуун гэж нэрлэдэг болсон байна [15].


               Хонь, ямааны цэцгийн вирусийн Р32 генийн дарааллыг тогтоолгохоор Английн
               Пирбрайтын  Мал  Амьтны  Эрүүл  Мэндийн  Хүрээлэнгийн  CaPV-н  лавлагаа



               Бүрэнмэндийн Баярцэцэг                                                                   6
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11