Page 7 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 7

“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн”            2015 он


               лабораторит 2009 оны 4 сард 2006-2007 оны (Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв,

               Налайх) хонины цэцгийн 5 омог, 2008 онд Дорнодод гарсан ямааны цэцгийн 3
               омог мөн 1967 онд Ховдод гарсан ямааны цэцгийн вирусээр бэлтгэсэн вакцины

               омгийг явуулж шинжлүүлсэн [30].


               Хонины  цэцгийн  хээрийн  5  омгийн  нуклеотидийн  дараалал  адилхан,  ямааны
               цэцгийн  2008-2009  оны  3  омог  хоорондоо  мөн  адил байсан. Харин  2006-2007

               хонины цэцэг,   2008-2009 ямааны цэцгийн вирусийн омгууд хоорондоо ялимгүй
               өөр  95%  ижил  байна.  1967  онд  Ховдод  гарсан  ямааны  цэцгийн  вирусийн

               (вакцины)  Р32  генийн  нуклеотидийн  дарааллыг  2006-2007  онд  гарсан  хонины

               цэцгийн  вирус  болон  2008-2009  онд  гарсан  ямааны  цэцгийн  үүсгэгч  вирустэй
               харьцуулахад  ялгаатай  байснаас  гадна  өмнө  нь  олон  улсад  мэдээлэгдсэн

               Capripoxvirus-н  Р32  генийн  удамшлын  мэдээлэлтэй  дүйж  үзэхэд  өөр  буюу
               нуклеотидийн 5' хэсэгтээ 6 хос нуклеотидоор дутуу байсан нь энэхүү вирусийн

               онцлог [30].


               2.2. Вакцины тухай ерөнхий ойлголт


                       Вакцин гэдэг нь үхсэн юм уу сулруулсан микро организмаас бэлдсэн хүн
               ба  мал,  амьтны  халдвар  эсэргүүцэх  чадварыг  сайжруулж,  сэргийлэх

               зориулалттай, хими-биологийн идэвхитэй био бэлдмэл юм.


               Халдварт  өвчний  үүсгэгчээс  бэлтгэсэн  эсрэгтөрөгчийг  мал,  амьтанд  тарьж,
               дархлааны хариу урвалыг өдөөн, уг амьтныг хамгаалж чадах хангалттай эсрэг

               бие үүсгэхийг вакцинжуулалт гэнэ.

                       Вакциныг нийтийн хэрэглээнд гаргахын өмнө хэд хэдэн хатуу шаардлагыг
               тавьдаг.  Үүнд:



                   1.  Вакцин аюулгүй байх ёстой. Хэдийгээр вакцин зуун хувийн аюулгүй байх
                       нь  ховор  боловч  вакцин  хэрэглэсэн  үед  хамгийн  бага  хэмжээний  хариу

                       урвал  (улайх,  вакцин  тарьсан  газар  хорсож  өвдөх  гм)  үзүүлж  тухайн
                       өвчнөөс хамгаалах дархлааг үүсгэх ёстой байдаг.

                   2.  Вакцин  нь  дархлаа  үүсгэх  чадвартай  байх  ёстой.  Өөрөөр  хэлбэл:

                       вакциныг  хэрэглэснээр  дархлааны  хариу  урвал  үүсэх  ёстой  байдаг.
                       Вакцин  нь  гол  төлөв  өвчин  үүсгэгч  бичил  биетний  хэсэг  буюу



               Бүрэнмэндийн Баярцэцэг                                                                   7
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12