Page 11 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 11
“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн” 2015 он
2.3. Эсийн өсгөврийн тухай товч мэдээлэл
Вирусийг зөвхөн сонгомол эд, эрхтэн, эсийг ашиглан өсгөвөрлөж үржүүлэх
боломжтой байдаг тухай Францын судлаач Боррель (1921) мэдээлжээ [15].
Америкийн судлаач Э.Гуадпасчер 1931 онд тахианы үр хөврөлийг, W.R.Earle
1941 онд хулганы эсийг олон дахин өсгөвөрлөж дамжмал эс өсгөвөрлөх
технологийг, судлаач Хуанг 1943 онд, Эндрюс 1949 онд, Г.Веллер, Ф.Робине
1949 онд эсийн өсгөвөрт вирус үржүүлэх аргыг, Дульбекко, Фогт 1952 онд эсийг
трипсинжүүлэн задалж өсгөвөрлөх аргыг тус, тус боловсруулснаар эсийн
өсгөврийг вирус судлалд өргөн ашиглах болжээ [15].
Судлаач М.Аберкромби трипсинжүүлсэн эсийг үржүүлэхэд эсийн сийвэнгийн
хальснаас “хиймэл хөл” маягийн ургалт үүсэн улмаар гадны биетийг бүрхэн
ургадаг гэсэн санаа дэвшүүлсэн нь анхдагч эсийн дан үе өсгөвөр болон
үржихийг үүнтэй холбон тайлбарлаж болох юм [12].
Вирус судлалд дараах төрлийн эсийн өсгөврийг ашиглаж байна.
1. Анхдагч эсийн өсгөвөр (Primary cell culture)
2. Дамжмал эсийн өсгөвөр (Established cell line)
3. Хөвмөл эсийн өсгөвөр (Suspension culture)
Эсийн анхдагч өсгөвөр (Primary cell culture) гэдэг нь донор малаас шууд
авсан эд эрхтэнийг (бөөр, төмсөг, арьс, дэлүү, уушиг) трипсинжүүлэх замаар
гаргаж авсан эсийн өсгөврийг хэлнэ [15].
Дамжмал эсийн өсгөвөр (Established cell line) гэдэг нь эсийн анхдагч
өсгөврийг ашиглан хэдэн зуун удаа дамжуулалт хийх замаар гарган авсан,
цаашид дамжуулалт хийхэд зохицсон өсгөврийг хэлнэ. Ийм эсийг хэдэн арван
удаа дамжуулалт хийх, зарим тохиолдолд тусгай хамгаалах орчинтой (DMSO
0
0
Fetal Serum, MEM Eagle Glycerol) -80 С-аас -196 С-д хадгалан шаардлагатай
үедээ авч ашигладаг байна [15].
Хөвмөл эсийн өсгөвөр (Suspension culture) гэдэг нь эсийн тэжээлт
орчинд чөлөөтэй хөвөх байдлаар үржиж олшрох чадвартай эсийн өсгөврийг
хэлнэ [15].
Бүрэнмэндийн Баярцэцэг 11