Page 15 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 15

“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн”            2015 он


                                                 2.5. Өвчний үүсгэгч


                       Хонь,  ямааны  цэцэг  нь  Poxviridae  язгуурын  Capripoxvirus  төрлийн  ДНХ

               агуулсан  вирусээр    үүсгэгддэг  [1].  CaPV-ийн  төрлийн  вирусууд  генийн  хувьд
               ихээхэн төстэй 96% - 99%[3]. Эдгээр вирусийг ийлдэс судлалын шинжилгээгээр

               өөр хооронд нь ялгах боломжгүй. CaPV эзэн сэлгэж өвчлөх магадлалтай. Цөөн
               тохиолдолд  аль  алинийг  нь  өвчлүүлдэг  [2].  Бодит  хугацааны  ПГУ  -  аар  CaPV

               омгийг хооронд нь ялгах боломжтой [8].


                                                1
                                                .
                                                2
                                                .
                                                3
                                                .
                                                .
                                                4
                                                .
                                                .
                                                5





















                                          www.viral zone.expasy.org

               Зураг 2.  1. Вирусын дугтуй 2. Бие гүйцсэн вирусын мембран 3. Хажуугийн бие

               4. Голтын хана 5. Нуклеокапсид  MV – Бие гүйцсэн вирус, EV- Вирусын дугтуй

               Цэцгийн  вирус  нь  нийлмэл  бүтэцтэй,  туйпуу  маягийн  хэлбэртэй  250-360  нм

               хэмжээтэй,  гадна  талын  бүрхүүл  нь  салбан  мэт  бүтэцтэй,  вирусийн  жингийн

               3,2% нь ДНХ, 91,9% нь уураг байдаг. Вирусийн гадна талын липопротейд хальс
               нь  фосфолипид  агуулах  ба  энэ  нь  эсийн  хальснаас  үүсдэггүй  шинээр

               нийлэгжнэ. Энэ вирусийн голт нь гантель маягийн хэлбэртэй харагдана. Голтын

               хана  нь  2  давхар  байх  ба  доторх  хальс  нь  5  нм  зузаантай,  гадуураа  мөн
               бүрхүүлтэй байна. Вирусийн гаднах хальс нь уг вирусийн бүтцэд оролцдог бүх

               фосфолипидийг агуулсан байдаг [15].


               Бүрэнмэндийн Баярцэцэг                                                                  15
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20