Page 16 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 16
“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн” 2015 он
0
0
Тэсвэрт чанар: 56 С- д 2 цаг, 65 -д 30 минут тэснэ. Зарим омог 56 - д 60 минут
0
идэвхгүйжнэ [25].
Өвчний үүсгэгч 2%-ийн фенолд 15 минутанд идэвхгүйжнэ. Цэцэг өвчний
үүсгэгчид 20% эфир, хлороформ, 1% формалин, 2-3% гипохлорт натри, иодын
нэгдлүүд (1:33 шингэлэлт), 2% виркон 0,5% дөрөвдөгч аммонийн нэгдлүүд
үйлчилнэ [20].
Өвчний үүсгэгч нь нарны гэрэлд мэдрэг ч ноос, үс, арьсны хуурай таванд сар
амьд хадгалагдана. Хөлдөөж гэсгээх давтамжийг тэсвэрлэх ч халдварлах чанар
нь буурч болно.
2.4. Эмнэл зүйн шинж тэмдэг:
Хонь, ямааны цэцэг өвчний нууц үе 3-21 хоног үргэлжлэх бөгөөд ус тэжээлдээ
0
дургүй болох биеийн халуун 38,5 С-41 С хүртэл нэмэгдэж суга, цавь,хөх дэлэн,
0
зовхи, хөмсөгний халцгай, үс багатай хэсэгт гүвдрүү үүсэж улмаар цэврүүтэх
шинж тэмдэг илэрнэ [14].
Цэцэг өвчнөөр нас, хүйс, үүлдэр угсаа ялгаварлахгүйгээр өвчлөх бөгөөд хонины
цэцгээр хонь, ямааны цэцгээр ямаа өвчилдөг ч хонь, ямааг аль алинийг нь
өвчлүүдэг омгоор халдварлан өвчлөх тохиолдол байдаг [14].
Бүрэнмэндийн Баярцэцэг 16