Page 13 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 13
“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн” 2015 он
Өмнөд Африк, Свазиланд, Зимбабве) болон Беларус, Бельги, Финлянд,
Исланд, Гринланд, Латви, Литва, Мальт, Словени, Швейцари, Украйн зэрэг
Европын орнуудад энэ өвчний дэгдэлт огт бүртгэгдээгүй байна [20].
Хонины цэцэг өвчин нь 2013 оны 8 сараас 2014 оны 4 –р сар хүртэл Болгар,
Грект 91 голомт болтлоо тархсан [27].
http://www.oie.int/wahis_2/resource/maps/tmp/54815cfa_217c_29.png
Зураг 1. Хонь, ямааны цэцэг өвчний 2014 оны 6 сар хүртэлх тархалт.
Манай орны хувьд хонины цэцэг нь 1950 аад оныг хүртэл хааяагүй гарч байсан
түүхэн баримт бий. 1977 онд хонины цэцэг гарснаас хойш тайван байсан ч 2006
оны 12 сараас 2007 оны 4 р сар хүртэл Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга,
Түвшинширээ, Баруун Урт, Онгон, Мөнххаан, Хэнтий аймгийн Галшар,
Баянхутаг, Хэрлэн, Мөрөн, Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3, 5 –р
хороонд гарсан юм. Эдгээр аймаг сумдын 28 голомтонд хорио цээрийн дэглэм
тогтоон, вакцинжуулалтын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд
дэгдэлтийг зогсоожээ. 2009 оны 7–р сард Сэлэнгэ аймгийн Орхон суманд нэг
тохиолдол шинээр гарсан ч шуурхай арга хэмжээ авсны дүнд эрүүлжүүлсэн.
Бүрэнмэндийн Баярцэцэг 13