Page 4 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 4
“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн” 2015 он
Бид хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд био
үйлдвэрт үйлдвэрлэн хэрэглэж байгаа "Хонины цэцгээс сэргийлэх эсийн
өсгөвөрт амьд вакцин", "Ямааны цэцгээс сэргийлэх хөнгөн цагааны усан
исэлт формал вакцин" вакцины шинж чанар, идэвхийг судлах шаардлагатай
байгааг чухалчлан үзлээ.
1.1. Судалгааны ажлын зорилго, зорилт
Зорилго: “Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорих”
Зорилт:
1. Хонийг цэцгээс сэргийлэх эсийн өсгөвөрт амьд вакциныг хонь,
ямаанд тарьж, хоруу чанартай омгоор амь сорил тавих
2. Ямааг цэцгээс сэргийлэх формал вакциныг ямаа, хонинд тарьж
хоруу чанартай омгоор амь сорил тавих
3. Хонины цэцгийн "Ставропольский", Ямааны цэцгийн "Хо" омгийг
эсийн анхдагч өсгөвөр ҮХА-т дасгах
1.2. Судалгаа явуулсан газар
Энэхүү судалгаа шинжилгээний ажлыг 2011-2013 онуудад “Мал
Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори”-ийн Амь
сорил биоаюулгүйн хаалттай байр, “Мал Эмнэлгийн Хүрээлэн”-ийн Вирус
судлалын лабораторит хийж гүйцэтгэсэн.
1.3. Судалгааны шинэлэг тал
➢ Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг тодорхойлсон нь
манайд анх удаа хийгдэж буй судалгааны ажил юм.
➢ Зайлшгүй шаардлагатай үед хонины цэцгийн вакцинаар хонь,
ямааг нэгэн зэрэг вакцинжуулах боломжтойг тогтоолоо.
➢ Ямааны цэцгийн вирусийг эсийн анхдагч (Үнээний хээлийн арьс)
өсгөвөрт дасгах боломжтой болохыг тогтоосон.
1.4. Судалгааны ач холбогдол
Хонь, ямааны цэцгийн вакцины идэвхийг судалснаар өртөг багатай, дархлаа
төрүүлэх чадвар сайтай, хос цэнэт вакцин гаргаж авах боломж бүрдэнэ.
Бүрэнмэндийн Баярцэцэг 4