Page 3 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 3

“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн”            2015 он


                              НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДЭСЛЭЛ

                       Монголчууд  эрт  дээр  үеэс  эхлэн  нүүдлийн  мал  аж  ахуй  эрхлэн  ирсэн
                   бөгөөд таван хошуу мал сүргээ жилийн дөрвөн улиралд өвсний соргог, усны
                   тунгалаг,  бэлчээр  сайтай  нутгийг  сонгож  мал  сүргээ  хариулан  маллахдаа
                   байгалийн  эрс  тэс  уур  амьсгалтайгаа  зохицон  амьдарсаар  ирсэн  түүхэн
                   уламжлалтай билээ. Мал аж ахуй нь хүн амыг хүнсээр (мах, сүү), үйлдвэрийг
                   түүхий эд (арьс, шир, ноос, ноолуур, мах, сүү)-ээр хангах нь хөдөөгийн ард
                   иргэдийн ажил хөдөлмөрийн гол үндэс суурь болдгоороо онцлог юм. Манай
                   орны  мал  аж  ахуйн  салбар  нь  ажиллах  хүчний  42%,  дотоодын  нийт
                   бүтээгдэхүүний 20% бүрдүүлдэг.
                       Монголын  төрөөс  мал  аж  ахуйн  тогтвортой  өсөлт,  хөдөөгийн  ард
                   иргэдийн  амьдралын  баталгааг  хангахад  чиглэгдсэн  зөв  бодлого  авч
                   хэрэгжүүлэх юм бол өнөөгийн эдийн засгийн хямралыг ч хохиролгүй даван
                   туулах  боломжтой  юм.  Өнөөдөр  уул  уурхай  гэж  хоосон  мөрөөдсөн
                   бодлоготой  мал  аж  ахуйг  зүйрлэвэл  тэнгэр  газар  шиг  хол  зөрөө  буй.
                   Байгалийн  баялаг  шавхагдаж  дуусдаг  бол,  мал  аж  ахуйн  баялаг  үл
                   шавхагдах үеийн үед ашиглагдаж хүн амын хүнсний ба үйлдвэрийн түүхий
                   эдийн  нөөцийг  бүрдүүлэх  эх    үүсвэр  нь  болно.  Нөгөө  талаар  даяаршлын
                   өнөөгийн  эрин  үед  хүн,  мал,  амьтаны  устсан  өвчнүүд,  өмнө  нь  тохиолдож
                   байгаагүй, мөн дахин сэргэж  байгаа  өвчин  (шүлхий,  цэцэг,  шувууны  өндөр
                   хоруу чанартай томуу, гахайн мялзан, үхрийн хорт салст халуурал, маеди -
                   висна )-үүд тохиолдон манай орны эдийн засагт ихээхэн хохирол учруулах
                   боллоо.

                   Мөн  мал  сүрэг  төрийн  хамгаалалтанд  байна  [23]  гэсэн  заалт  үндсэн
                   хуулиндаа  байдаг       ганцхан  орон  бол  Монгол  билээ.  Өөрөөр  хэлбэл  мал
                   сүрэг  ямарваа  нэг  халдварт  өвчинд  өртлөө  гэхэд  төрийн  зүгээс  түргэн
                   шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

                       Манай  орны  мал  сүрэгт  тохиолддог  халдварт  өвчнүүдээс  вирусийн
                   гаралтай  өвчин  сүүлийн  жилүүдэд  дахин  сэргэн  гарч  улс  оронд  ихээхэн
                   хэмжээний эдийн засгийн хохирол учруулж байгаа билээ.


                     Монгол орон бол төв Азид байрладаг хойд хэсгээрээ ОХУ, урд хэсгээрээ
                   БНХАУ-тай  хил  залган  оршдог  бөгөөд  малын  хил  дамжин  халдварлах

                   өвчний эрсдэлтэй бүсэд хамаарагдаж байна. 2006-2007 оны хонины цэцгийн
                   вирусийн  генийн  мэдээлэл  Хятад,  Энэтхэг  зэрэг  оронд  гарсан  хонины

                   цэцгийн  вирустэй  адил  ба  2009  онд  гарсан  ямааны  цэцгийн  вирус    Хятад,
                   Вьетнамд гарсан ямааны цэцгийн вирустэй адил байна [30].


                       Үүний нэг том жишээ бол хонь, ямааны цэцэг өвчин юм. Манай орны мал
                   сүргийн 44,3%-г хонь, 42,9%-г ямаа эзэлдэг ба хүн амын хүнсний гол нэрийн
                   бштээгдэхүүн болох махны хэрэгцээний томоохон хувийг бүрдүүлдэг.

               Бүрэнмэндийн Баярцэцэг                                                                   3
   1   2   3   4   5   6   7   8