Page 13 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 13

[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ]               Онол

                                    MLST (Seven house keeping) ген

                  Олон  локуст  дарааллын  төрөл  тодорхойлох  /MLST/  арга  [20]  нь  өөр  бусад
            нэлээд  хэдэн  нянг  тодорхойлоход  үр  дүнгээ  өгчээ  [6,  35, 20,  9].  Энэ  аргачлалд
            хромосомын  олон  байрлалаас  нейтрал  удамшил  зүйн  өөрчлөлтийг  индексжүүлдэг
            боловч  уг  өөрчлөлтийг  тодорхойлохын  тулд  нуклеотидын  дараалал  тодорхойлох

            аргыг  ашиглагч  олон  локуст  ферментийн  электрофорез  [37]  явуулдаг  нэг  ижил
            зарчимтай.  ПГУ-ын  бүтээгдэхүүнийг  үхүүлсэн  нянгийн  суспенз,  цэвэршүүлсэн  ДНХ
            эсвэл эмнэлзүйн материалаас тогтоох боломжтой учраас MLST нь амьд нян тээвэрлэх
            шаардлагыг багасгах боломжтой юм. MLST-ийн өгөгдлүүд, аргачлалуудыг хадгалах,
            солилцоход  зориулсан  цахим  хуудас  гаргажээ  /http://mlst.zoo.ox.ac.uk/.  MLST  нь
            аливаа популяцын дотор аажим явагдаж буй өөрчлөлтийг тодорхойлдог учраас тэр нь
            урт хугацаат, олон улсын хэмжээний эпидемиологид илүү тохиромжтой байдаг бол
            тухайн өгөгдлүүдийг нь тухайн нэг дэгдэлтийг судлах, ялангуяа MLST өгөгдлүүд эсрэг
            төрөгчийг кодогч генүүдийн нуклеотидын дараалал гэх мэт өөр бусад өгөгдлүүдтэй
            нийлж холилдсон үед ашиглах боломжтой юм [8,12]. Multi locus sequence typing (MLST)

            бүтцийн 7 генүүд нь (aspA, gln, glt8, gly, pgm, tKt, uncA) 400bp-600bp урттай.







































                                                                                        13
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18