Page 11 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 11
[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ] Онол
1.3 Молекул биологийн шинжилгээ.
1.3.1 cdtC ген
Campylobacter spp. нь эс хөөлгөж гэмтээдэг хор (Cytolethal distending moxin -
cdtC) ялгаруулдаг. In vitro-д Hela болон CHO эсэд туршихад эсийг тэлж, хэвийн
хэмжээнээс нь 5 дахин томруулж хөөлгөн дараа нь задлаж гэмтээдэг болохыг
тогтоожээ. cdtC хорын генетикийг тодорхойлоход энэ 3 төрөл (CDTI, CDTII, CDTIII) хор
нь өөр хоорондоо нуклеотидуудын дарааллаараа ялгаатай, ойролцоо молекул
масстай (26, 30, 2kDa) уураг кодлодог болохыг тогтоосон байна. Үүн дотроо cdtCIII нь
In vitro – д эсэд үхүүлэх чадвар ихтэй, рибосомыг идэвхгүйжүүлдэг байна [27].
Gyr A ген
Campylobacter spp. ихэвчлэн өөрөө аяндаа эдгэрэх боловч зарим хүндэрсэн
тохиолдлуудад сонгон хэрэглэдгээс макролид, Хинолинуудад гэх мэт антибиотикийн
эмчилгээ хийх шаардлага гардаг /Энберг нар 2005/. Эдгээр антибиотикийг хүнсэнд
хэрэгцээлдэг мал амьтдад тохиолддог халдварт өвчнүүдийг эмчлэхэд ч бас өргөнөөр
хэрэглэдэг /Арнолд нар/. Үүнээс үүдэн макролид, флюороквинолонд тэсвэртэй
Campylobacter spp. мал амьтдад халдварлаж /Перретен./, Швейцар улсын хэмжээнд
гахайнаас ялган авсан бүх Campylobacter spp -ийн 20 орчим хувийг эзлэх болжээ
/Шупперз /.
Campylobacter spp. Хинолиныг тэсвэрлэх чанар нь треонин 86 изолейцинээр
(Thr-86-Ile) солигдоход хүргэдэг гиразагийн ген gyrA (C257T) дэх нэг шаттай цэгэн
мутациар гол төлөв үүсдэг /Энгберг нар/, бол бусад мутацууд /Thr-86./ арай цөөн
тохиолдог ажээ /Ванг/. Макролидүүдэд тэсвэрлэх чанар бий болгодог гол механизм нь
23S рибосомын РНХ /р РНХ/ генүүдийн пептидил трансфераза дахь чиглэсэн
байрлалын өөрчлөлтөөс (A2075G) бүрддэг /Гибрээл /. Мөн 23S рРНХ генүүд дэх өөр
нэг мутац (A2074С) ч бас макролидэд тэсвэрлэх чанартай холбоотой байв /Вачер/.
Нуклеотидийн дарааллыг тогтоох (ДНХ секвенсинг)
ДНХ-ийн молекулын бүтэц, үйл ажиллагааны тухай улам нарийн мэдэхийн тулд
A, T, C, C, G хэмээх 4 нуклеотид чухам ямар дарааллаар байрлан тухайн ДНХ молекул,
түүний тодорхой хэсэг, эсвэл генийг буй болгосныг судлаж мэдэх шаардлагатай
байдаг. Ийнхүү ДНХ-ийн нуклеотидуудын дарааллыг тогтоох аргыг ДНХ секвенсинг
(sequence) гэж нэрлэдэг. Одоо үед ДНХ-ийн секвенсинг хийхэд химийн буюу МАаксам-
Гилбетын (Maxam and Gilbert) арга болон ферментийн буюу Сенгерийн (San Герман)
11