Page 7 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 7

[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ]               Онол

            явцдаа өндөр тун бүхий их хэмжээний Campylobacter – ийг өтгөн, сангас хэлбэрээр
            гадагшлуулдаг  тахианы  үйлдвэрлэлийн  халдварлалтыг  бууруулах  стратеги
            одоохондоо алга байна [23].
                  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр суулгалт халдварын 5-15%-ийг

            Campylobacteriosis  өвчин  эзэлж  байгаа  нь  эпидемиологийн  хувьд  анхаарал  татаж
            байна  [40].  Campylobacter spp.–ийн  халдварын  шинж  тэмдгийн  талаар  Теодор
            Escherich (Германы доктор, хүүхдийн эмч) 1886-онд тус нянгийн халдвар авсан нярай
            хүүхэд дээр тайлбар хийж, нярайн булчин задрах тахал, суулгалт хэмээх нэр томьёог
            гаргажээ. Үүний анхны тохиолдол нь 1963 онд Брюссель, Бельгид бүртгэгдсэн байдаг.
            Гэхдээ уг халдварыг авсан амьд орг анизмд 1972 он хүртэл тусгаарлалт хийддэггүй
            байв.  Манай  оронд  1969  онд  кампилобактериоз  үхэрт  оношлогдож,  үхэр  сүргийн
            үргүйдэлт, сувайралт, хээл хаялтанд үзүүлэх нөлөө, уг өвчний халдварлалт, тархалт,
            үүсгэгчийн  шинж  чанарыг  судалж  эмчлэх  аргыг  боловсруулжээ.  Швейцарт  гахайн
            баасны дээжийг шинжлэхэд 93% нь эерэг гарчээ [28]. 2001 онд тус оронд хүнд жил бүр
            тохиолдох  Campylobacter  spp.-ийн  халдвар  5%  байжээ.  Campylobacter  spp.-ийн
            халдварлалт, тархалтын талаарх зарим мэдээллийг харуулбал:


              Япон  улс дахь  хүнсний халдварын статистик үзүүлэлт (C.jejuni ) Тахирмаг 1.



                 800
                 600
                 400
                                                               1996, 2004  C.jejuni
                 200

                   0
                       1975  1980  1985  1990  1995  1996  1997  1998  1999  2000  2001  2002  2003  2004  2005  2006


            Campylobacter  spp.  –  ын  халдвараар  бүх  насныхан  өвчилж  байна.  Судалгаанаас
            үзэхэд 1-ээс доош насны хүүхдүүд болон 15-29 насны хүүхдүүдэд ихээхэн ажиглагдаж
            байна. АНУ-д 2010 онд Campylobacter spp.-ын халдварын хамгийн их тохиолдол нь 5-
            аас доош насны хүүхэд байсан бөгөөд 100,000 хүн амд 24.4 тохиолддог байна [12,2].
               Campylobacter spp. нь бүлээн цуст амьтад тэр дундаа шувуу, өндөглөгч тахианы
            гэдсэнд  байх  бөгөөд  хоол  хүнсээр  дамжин  хүнд  халдварлана  [16].  Дутуу
            боловсруулсан, дахин бохирдсон тахиа, шувууны мах нь гол халдвар тараах зам нь
            болдог.  Үүнээс  гадна  ариутгаагүй  сүү,  бохирдсон  гадаргын  ус,  дутуу  болгосон  мах

            зэргээс Campylobacter spp. халдварлаж хүнд хордлого үүсгэнэ [6]. Уг нянгийн  халдвар
                                                                                         7
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12