Page 3 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 3
[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ] Гарчиг
УДИРТГАЛ
СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДЭСЛЭЛ
Дэлхийн ихэнх улс, түүний дотор хөгжиж буй орнуудад хүнсээр дамжсан
халдвар, хордлогын тохиолдол олширч, улс орон бүрийн хүнсний аюулгүй байдал,
нийтийн эрүүл мэндэд томоохон эрсдэл учруулсаар байна [11,14,15,19,21]. Үүний
дотроос халдвартай мал, амьтан болон гадаад орчинтой шууд харьцах болон
campylobacter spp-гаар бохирдсон хүнс нь хүн амын эрүүл мэндэд хамгийн их эрсдэл
дагуулсаар байна [13, 15, 19, 20, 21, 37]. Ихэнх сүүн тэжээлтэн амьтад болон шувуу
campylobacter spp-ыг тээгч буюу мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний нянгийн
бохирдол, хүний халдварын үндсэн эх үүсвэр нь болдог [14,19]. Сampylobacter spp.
түүн дотроос ялангуяа C.jejuni болон C.coli дэд зүйл нь хүнд халварлаж, улмаар үхэлд
хүргэх хурц хордлого, суулгалт зэрэг эмгэгийн шалтгаан болдог [11,19,14,13,18].
Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлтийг даган хүнсний хэрэгцээ, шаардлага
хурдацтай өсөн нэмэгдсээр байна. Үүнийг дагаад уламжлалт мал аж ахуйтай зэрэгцэн
эрчимжсэн мал аж ахуйн салбар түүн дотроо шувууны аж ахуй олноор байгуулагдаж
байгаа ба шувуу, гахай зэрэг амьтны мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, өндөгний
импортын хэмжээ ч ихэээхэн өсч байна. Үүнтэй уялдуулан хүнсний аюулгүй байдлыг
хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн судалгааны ажлыг эрчимжүүлж,
мал эмнэлэг, ариун цэврийн арга хэмжээг олон улсын жишигт хүргэх шаардлага урган
гарч байна.
iii