Page 51 - Гарын авлага
P. 51

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА



                      4.4.Хорихоос  өөр  төрлийн  ял  эдлүүлэх  алба  нь  шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх
              газар, хэлтсээс ирүүлсэн ялтны шилжилт хөдөлгөөн, ялын биелэлтийн талаарх мэдээ,
              судалгааг нэгтгэж, сар бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага болон Улсын
              Ерөнхий прокурорын газарт тус тус хүргүүлнэ.

                      4.5.Аймаг,  нийслэлд  ялтны  цахим  тоо  бүртгэл  хөтлөлт,  мэдээллийн  сан
              бүрдүүлэлтэд  тухайн  шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  газар,  хэлтсийн  дарга,  ахлах
              шийдвэр  гүйцэтгэгч  хяналт  тавих  бөгөөд  улсын  нэгдсэн  цахим  тоо  бүртгэл  хөтлөлт,
              мэдээллийн  сан  бүрдүүлэлтэд  Цахим  хяналт,  удирдлагын  төв  хяналт  тавьж,
              мэргэжлийн удирдлагаар хангана.

                                                         Тав.Бусад

                      5.1.Хяналтын системийн  мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллийг эрх бүхий
              албан  тушаалтны  зөвшөөрлөөр  холбогдох  байгууллага,  албан  тушаалтанд  гаргаж
              өгнө.

                      5.2.Мэдээллийн  санд  хандах  нууц  үгийн  нууцлал,  хамгаалалтыг  хандах  эрх
              бүхий алба хаагч өөрөө хариуцна.

                      5.3.Шийдвэр  гүйцэтгэгч  Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  тухай  хуулийн  176.1-д
              заасан  хохирлыг  нөхөн  төлүүлэх  тухай  шийдвэрийг  үндэслэн  тухайн  гэм  буруутай
              этгээдэд мэдэгдэл хүргүүлнэ.

                      5.4.Энэ  журмын  6.1-т  заасан  этгээд  учруулсан  хохирлыг  мэдэгдэлд  заасан
              хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.




                                                        ------оОо------






















                                                              51
   46   47   48   49   50   51   52   53   54   55   56