Page 49 - Гарын авлага
P. 49

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА



              “ялтан” гэх/-д хэрэглэх тоног төхөөрөмж болон ял эдлүүлэх нөхцлийн талаарх саналаа
              ахлах шийдвэр гүйцэтгэгчид танилцуулна.

                      2.3.Ахлах  шийдвэр  гүйцэтгэгч  энэ  журмын  2.2-т  заасан  нөхцөл,  тоног
              төхөөрөмжийг тогтоох бөгөөд энэ тухай тогтоол гаргаж, хувийг прокурорт хүргүүлнэ.

                      2.4.Шийдвэр  гүйцэтгэгч  “Зорчих  эрхийг  хязгаарлах  ял  шийтгүүлсэн  ялтны
              бүртгэл, хяналтын систем”-д /цаашид “хяналтын систем” гэх/ ялтны мэдээлэл, шүүхийн
              шийтгэх  тогтоол,  шүүхээс  тогтоосон  хориглолт,  хязгаарлалт,  чиглэл  болон  цахим
              бугуйвчийн сери, дугаарыг бүртгэж оруулна.

                      2.5.Техникийн  хяналтын  ажилтан  нь  хяналтын  төхөөрөмжийн  үйл  ажиллагаа,
              “Цахим  хяналт,  удирдлагын  төв”-д  мэдээлэл  очиж  байгаа  эсэхийг  шалган,  цахим
              бугуйвчийг  зүүж,  дагалдах  хэрэгсэлийг  хүлээлгэн  өгч  тэмдэглэл  үйлдэж  хяналтын
              хувийн хэрэгт хавсаргана.

                      2.6.Шийдвэр  гүйцэтгэгч  нь  ялтны  хувийн  хэрэгт  түүний  иргэншил,  оршин  суух
              хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудан, эцэг, эх, хамт амьдарч байгаа болон
              найз  нөхөд,  ойр  дотны  хүмүүс,  сургууль,  ажил,  хөдөлмөр  эрхлэлт,  гадаад  паспорт,
              эрүүл мэнд, урьд ял эдэлж байсан эсэх талаар болон бусад шаардлагатай мэдээллийн
              талаар тэмдэглэл хөтөлж, хавсаргана.

                            Гурав.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналт тавих

                      3.1.Шийдвэр гүйцэтгэгч ялтанд эрх, үүрэг, хяналт тавих нөхцөл, журам, түүнийг
              түр өөрчлөх, өөрчлөх, урамшуулах, ял эдлүүлэх журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх
              хариуцлага, тоног төхөөрөмжийг гэмтээх, устгасан тохиолдолд засвар үйлчилгээ хийх
              болон  түүнтэй  холбогдон  гарах  зардлыг  нөхөн  төлүүлэх  талаар  тайлбарлан
              танилцуулж, тэмдэглэл хөтлөн, гарын үсэг зуруулна.

                      3.2.Техникийн  хяналтын  ажилтан  ялтанд  цахим  бугуйвчны  техникийн
              зааварчилгааг нэг бүрчлэн тайлбарлан танилцуулж, гарын үсэг зуруулна.

                      3.3.Техникийн хяналтын ажилтан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн
              171.2-т заасныг баримтлан хяналт тавина.

                      3.4.Шийдвэр гүйцэтгэгч ялтанд сард хоёроос доошгүй удаа биечилсэн хяналт
              тавьж, тэмдэглэл хөтөлнө. Биечилсэн хяналтыг ажлын бус өдөр эсхүл шөнийн цагаар
              явуулах  тохиолдолд  ахлах  шийдвэр  гүйцэтгэгчид  мэдэгдэж,  энэ  тухай  тэмдэглэлд
              тусгана.

                      3.5.Шийдвэр  гүйцэтгэгч  Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  тухай  хуулийн  172.4-т
              заасны  дагуу  орон  нутгийн  алслагдмал  газарт  ял  эдэлж  буй  ялтны  талаар  авсан
              мэдээллийг тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллага /албан тушаалтан/-д хандан
              шалгуулна.

                      3.6.Цагдаагийн  байгууллага  /албан  тушаалтан/  энэ  журмын  3.5-д  заасан
              мэдээллийг шалгаж, холбогдох баримт, материалыг тухайн шийдвэр гүйцэтгэх газар,
              хэлтэст даруй ирүүлнэ.
                      3.7.Техник  хяналтын  ажилтан  нь  хяналтын  системд  бүртгэгдсэн  зөрчлийн
              мэдээллийг шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэнэ.


                                                              49
   44   45   46   47   48   49   50   51   52   53   54