Page 48 - Гарын авлага
P. 48

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА



                                                            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын
                                                            даргын 20.... оны ..... дугаар сарын ........-ны
                                                            өдрийн...тоот тушаалын нэгдүгээр хавсралт

                                 ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН
                                  ЯЛТНЫГ ХҮЛЭЭН, ХЯНАЛТ ТОГТООХ ТҮР ЖУРАМ



                                                 Нэг. Нийтлэг үндэслэл

                      1.1.Энэхүү  журмаар  зорчих  эрхийг  хязгаарлах  ял  оногдуулсан  шүүхийн
              шийдвэрийг гүйцэтгэх, эрх бүхий албан тушаалтан ял эдлүүлэх ажиллагаанд хяналт
              тавих болон мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах харилцааг түр зохицуулна.

                      1.2.Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлж буй шийдвэр
              гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд харъяа шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга, ахлах
              шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн үйл ажиллагаанд Хорихоос өөр
              төрлийн ял эдлүүлэх алба хяналт тавьж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангана.

                      1.3.Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтыг Хууль
              зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр
              сарын 17-ны өдрийн А-234/А/103 дугаар тушаалаар баталсан “Хорихоос өөр төрлийн
              ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, мэдээллийн
              сан бүрдүүлэх, ашиглах журам”-ын 2 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлнэ.

                      1.4.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд техникийн тусламжтайгаар
              тасралтгүй  хяналт  тавих,  тогтоосон  хориглолт  хязгаарлалтыг  зөрчсөн  тохиолдолд
              шийдвэр  гүйцэтгэгч,  ялтанд  мэдээлэх,  зөрчлийн  бүртгэл  хөтлөх,  цахим  бугуйвч,
              дагалдах  хэрэгсэл,  тоног  төхөөрөмжийн  хэвийн  ажиллагааг  хангах,  нөөц  бүрдүүлэх
              зэрэг чиг үүргийг Цахим хяналт, удирдлагын төв хэрэгжүүлнэ.

                      1.5.Аймаг,  нийслэл  дэх  шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  газар,  хэлтэст  техник
              хяналтын  ажилтан  томилогдоогүй  бол  тухайн  нэгжийн  дарга  нь  холбоо,  мэдээлэл,
              компьютер, техникийн мэдлэгтэй алба хаагчаар хавсран гүйцэтгүүлнэ.

                      1.6.Аймаг,  нийслэл  дэх  шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  газар,  хэлтсийн  дарга  нь
              ахлах  шийдвэр  гүйцэтгэгч,  шийдвэр  гүйцэтгэгчийн  саналыг  харгалзан  ял  эдлэхээс
              зайлсхийсэн  зорчих  эрхийг  хязгаарлах  ял  шийтгүүлсэн  ялтныг  эрэн  сурвалжлах
              ажиллагаанд харуул хамгаалалтын алба хаагчийг нэмэлтээр ажиллуулна.

                                Хоёр.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтныг
                                         хүлээн авах, бүртгэх, хувийн хэрэг нээх

                      2.1.Ахлах  шийдвэр  гүйцэтгэгч  нь  зорчих  эрхийг  хязгаарлах  ял  оногдуулсан
              шүүхийн шийдвэрийг ялтны хамт хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн
              153.2-т заасан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гаргаж, ажлын 3
              хоногийн дотор шийдвэр гүйцэтгэгчид хуваарилан, энэ тухай прокурорт мэдэгдэнэ.

                      2.2.Шийдвэр  гүйцэтгэгч  эрүүгийн  шийдвэр  гүйцэтгэх  ажиллагаа  үүсгэх  тухай
              тогтоолыг  хүлээн  авмагц  зорчих  эрхийг  хязгаарлах  ял  шийтгүүлсэн  ялтан  /цаашид



                                                              48
   43   44   45   46   47   48   49   50   51   52   53