Page 43 - Гарын авлага
P. 43

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА



                      3.4.Төв  нь  шуурхай  ажиллагааны  шаардлагыг  хангах  зорилгоор  техник
              хэрэгсэлийн хэвийн ажиллах боломжийг хангасан 24 цаг тасралтгүй ажиллах шатахуун,
              цахилгаан үүсгүүр болон бусад шаардлагатай нөөцтэй байна.

                                Дөрөв.Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагааг
                                                     удирдах, хяналт тавих

                      4.1.Цахим хяналт, удирдлагын төвийн даргын эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

                             4.1.1.энэхүү журмын 1.4.1-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж, өдөр
              тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

                             4.1.2.Төвийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж, удирдлагаас
              өгсөн чиглэлийн дагуу үүрэг, даалгавраар хангах;

                             4.1.3.Зорчих  эрхийг  хязгаарлах  ялаар  шийтгэгдсэн  ялтны  нэгдсэн  тоо
              бүртгэл хөтлөх, удирдлагыг мэдээллээр хангах;

                             4.1.4.Энэ  журмын  3  дугаар  зүйлийн  3.3-т  заасан  компьютер,  цахим
              бугуйвч, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийн хэвийн ажиллах
              нөхцлийг бүрдүүлэх;

                             4.1.5.Энэ  журмын  3.2,  3.4-т  заасан  нөөцийг  бүрдүүлэх  чиглэлээр
              удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авах;

                             4.1.6.Зөрчлийн  талаарх  мэдээллийг  удирдлагад  шуурхай,  үнэн  зөв
              мэдээллээр хангах;

                      4.2.Программ  хангамж,  сервер  хариуцсан  ахлах  инженер  дараах  үүргийг
              хэрэгжүүлнэ.

                             4.2.1.Бүртгэл,  хяналтын  систем,  програм  хангамжийн  шаардлага,
              судалгааг боловсруулах, баримт бичгийг бэлтгэх, хөгжүүлэлт хийх;

                             4.2.2.Бүртгэл, хяналтын систем, програм хангамжийн хэвийн ажиллагаанд
              хяналт хангах;
                             4.2.3.Шаардлагатай       програм      хангамжийн      системийн      шинжилгээг
              судалгааг хийж, сайжруулалт, хөгжүүлэлтийг тогтмол хийх;

                             4.2.4.Программ  хангамжид  алба  хаагчдыг  бүртгэх,  цуцлах,  эрхийг
              түдгэлзүүлэх;

                             4.2.5.Зөрчлийн  талаарх  мэдээллийг  улсын  хэмжээнд  нэгтгэн  холбогдох
              мэдээллийг удирдлагад танилцуулах;

                             4.2.6.Серверийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах;

                             4.2.7.Серверт засвар үйлчилгээ хийсэн, нөөцлөлт хийсэн талаарх бүртгэл
              хөтлөх, тайлагнах;

                      4.3.Программ хангамжийн инженер дараах үүргийг хэрэгжүүлнэ.


                                                              43
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48