Page 41 - Гарын авлага
P. 41
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын
даргын 2020 оны ... дугаар сарын ... -ны өдрийн
...... дугаар тушаалын хавсралт
ЦАХИМ ХЯНАЛТ, УДИРДЛАГЫН ТӨВИЙН
АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн ялтныг техникийн тусламжтайгаар
тасралтгүй хяналт тавих, ялтан тогтоосон хориглолт хязгаарлалтыг зөрчсөн
тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нарт мэдээлэх, цахим хяналт, удирдлагын төвийн үйл
ажиллагааг зохион байгуулж, хангахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтанд өдөр тутам техникийн
хяналт тавих, үйл ажиллагааг хэвийн явуулах, шуурхай ажиллагаа, Цахим хяналт,
удирдлагын төв /цаашид “төв” гэх/-ийн алба хаагчдын хүлээх үүрэг, эрх хэмжээг энэхүү
журмаар зохицуулна.
1.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цахим хяналт, удирдлагын
төвийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхдээ "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль",
"Төрийн албаны тухай", "Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай",
"Хөдөлмөрийн тухай" хууль, холбогдох бусад хууль, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллагын хөдөлмөрийн дотоод журам", “Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх
ажиллагаанд хяналт тавих тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийг ашиглах
журам”, “Зарим төрлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн
этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах
зардлыг тооцох, санхүүжүүлэх, нөхөн төлүүлэх,төлбөрөөс чөлөөлөх журам” болон
тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад журам, заавар, энэхүү журмыг үйл ажиллагаандаа
удирдлага болгоно.
1.4.Энэ журамд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.
1.4.1.Цахим хяналт, удирдлагын төв гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллагын хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд техникийн
хяналт тавих, зөрчлийн мэдээллийг газар, хэлтэс, байгууллагын холбогдох албан
тушаалтнуудад шуурхай дамжуулах, хэрэгжилтийг хангуулах, удирдлагыг нөхцөл
байдлын талаарх мэдээллээр хангах, хяналтын тоног төхөөрөмжийн засварлах үйл
ажиллагааг хэрэгжүүлэх нэгжийг;
1.4.2.Техникийн хяналт гэж цахим бугуйвчны тусламжтайгаар зорчих
эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн ялтныг цахим хяналт, удирдлагын төвөөс 24 цагийн
туршид хяналт тавихыг;
Хоёр.Цахим хяналт, удирдлагын төвийн
зохион байгуулалт
2.1.Цахим хяналт, удирдлагын төв нь дараах зохион байгуулалтаар ажиллана.
2.1.1.Төвийн дарга;
41