Page 45 - Гарын авлага
P. 45

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА



              ажиллагааг хангах;

                             4.6.2.Гэмтэл  саатал  гарсан  тохиолдолд  шалтгаан  нөхцөлийг    тогтоох,
              шуурхай засварлаж, тохиргоо хийх ажлыг зохион байгуулах;

                             4.6.3.Үүрэн  холбооны  сим,  дата  дугаарын  бүрдүүлэлт,  нөөцлөлтийг
              хариуцан, бүртгэл хөтлөх;

                             4.6.4.Сүлжээний өргөлтгөл, сайжруулалтыг зохион байгуулах, гүйцэтгэх;

                      4.7.Техник хангамжийн инженер дараах үүргийг хэрэгжүүлнэ.

                             4.7.1.Цахим бугуйвч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх;

                             4.7.2.Аймаг,  нийслэлийн  Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  газар,  хэлтэст
              ашиглагдаж байгаа цахим бугуйвч, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн  бүртгэл
              хөтлөх, хяналт тавих;

                             4.7.3.Зорчих  эрхийг  хязгаарлах  ял  шийтгэгдсэн  ялтанд  ашиглах  тоног
              төхөөрөмжийн бүртгэл судалгааг гаргаж, нөөц бүрдүүлэлтийг хийж, бүртгэл хөтлөх;

                             4.7.4.Цахим  бугуйвч,  хяналтын  тоног  төхөөрөмжийн  эвдрэл  гэмтэлд
              дүгнэлт гаргах;

                             4.7.5.Цахим  бугуйвч,  дагалдах  хэрэгсэл,  тоног  төхөөрөмжийн  засвар
              үйлчилгээг  хийж,  бүртгэл  хөтлөн  удирдлагад  танилцуулж,  холбогдох  арга  хэмжээг
              авах;
                      4.8.Ерөнхий зохицуулагч дараах үүргийг хэрэгжүүлнэ.

                             4.8.1.Ээлжийн  бүрэлдэхүүнийг  ахлах  бөгөөд  шүүхээс  тогтоосон
              хориглолт, хязгаарлалтыг тогтоосон эсэхэд хяналт тавих;

                             4.8.2.Зөрчил  гарч  болзошгүй  байдал  үүссэн  үед  ялтанд  анхааруулах,
              шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх;

                             4.8.3.Зөрчил  гарсан  тохиолдолд  удирдлагад  мэдэгдэж,  шийдвэр
              гүйцэтгэгчид зөрчлийг арилгах, ялтны байршил, зөрчлийн талаар мэдээллээр хангах;

                             4.8.4.Хяналтын  программ  хангамжид  зөрчил,  ноцтой  зөрчил  эсэхийг
              баталгаажуулах, холбогдох мэдээллийг оруулсан эсэхэд хяналт тавих;

                             4.8.5.Харьяаллын  дагуу  шилжүүлсэн,  шилжиж  ирсэн  болон  зөрчлийн
              талаарх мэдээллийг удирдлагад танилцуулах;

                             4.8.6.Шийдвэр  гүйцэтгэгч  нарт  зөрчлийн  талаарх  мэдээллийг  программ
              хангамжаас хэрхэн авах талаарх зааврыг өгөх;

                             4.8.7.Ээлжийн бүрэлдэхүүнийг удирдлага зохион байгуулалтаар хангах;
                             4.8.8.Программ  хангамжид  гарсан  гэмтэл,  саатал,  программ  хангамж,
              техник хангамж хариуцсан ахлах мэргэжилтэн нартай хамтран ажиллах;




                                                              45
   40   41   42   43   44   45   46   47   48   49   50