Page 50 - Гарын авлага
P. 50
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
3.8.Шийдвэр гүйцэтгэгч энэ журмын 3.7-д заасан мэдээллийн дагуу зөрчил
гаргасан эсэхийг газар дээр нь шалгаж, тэмдэглэл үйлдэнэ.
3.9.Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174-т
заасан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх болон
өөрчлөх талаар ялтны гаргасан хүсэлт, холбогдох баримтыг үндэслэлтэй эсэхийг
хянаж, саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид танилцуулна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1, 174 дүгээр
зүйлийн 174.2-т заасны дагуу шийдвэрлүүлнэ.
3.10.Шийдвэр гүйцэтгэгч нь ялтны ял эдлэх нөхцөл, журам өөрчлөгдсөн, түр
өөрчлөгдсөн, мэдээлэл шинэчлэгдсэн даруй хяналтын системд өөрчлөлтийг оруулна.
3.10.Ялтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-
д заасан үндэслэлээр ял эдэлж дууссан тохиолдолд техник хяналтын ажилтан цахим
бугуйвчийг авахдаа сери, дугаарыг тулган, ашиглалтын байдлын талаар дүгнэлт
гаргаж, хяналтын хувийн хэрэгт хавсаргана.
3.11.Шийдвэр гүйцэтгэгч ялтны ял эдлэх нөхцөл, журам өөрчлөгдсөн тохиолдолд
түүнийг хүлээн авах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст 3 хоногийн дотор
бүртгүүлэх талаар мэдэгдэж, мэдэгдэлд гарын үсэг зуруулна.
3.12.Шийдвэр гүйцэтгэгч ялтныг хүлээн авах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэнэ.
3.13.Ялтны ял эдлүүлэх нөхцөл, журам өөрчлөгдсөн тохиолдолд тоног
төхөөрөмжийн хамт шилжүүлнэ.
3.14.Шийдвэр гүйцэтгэгч ялтны ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх,
өөрчлөх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
хуулийн 224 дүгээр зүйлд заасан журмын дагуу шагналын хоног олгосон тушаал
гармагц тухай бүр “Зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын систем”-д бүртгэн, “Цахим
хяналт, удирдлагын төв”-д мэдэгдэнэ.
Дөрөв.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны талаар
тоо бүртгэл хөтлөх, мэдээ, тайлан гаргах
4.1.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны талаарх тоо бүртгэлийг
аймаг, нийслэлд тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, улсын хэмжээнд
нэгдсэн тоо бүртгэл, цахим санг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба тус тус хариуцан хөтөлж, хяналт тавина.
4.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
хэлтсийн ялтны талаар нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээ, тайланг нэгтгэх бөгөөд тухайн
газар, хэлтсийн дарга хяналт тавина.
4.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс нь ялтны шилжилт хөдөлгөөн,
ялын биелэлтийн талаарх мэдээ, судалгааг сар бүр гарган, харьяа прокурорын газар
болон Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд хүргүүлнэ.
50