Page 46 - Гарын авлага
P. 46

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА



                             4.8.8.Зорчих  эрхийг  хязгаарлах  ял  шийтгэгдсэн  ялтны  ял  эдлэлтийн
              байдлын талаарх мэдээллийг удирдлагад танилцуулах;

                      4.9.Техник хяналтын ажилтан дараах үүргийг хэрэгжүүлнэ.


                             4.9.1.Үүрэн  холбооны  сим,  дата  дугаарыг  идэвхжүүлэх,  салгах,  хэвийн
              ажиллагааг хангах, төлбөр тооцооны мэдээллийг гаргаж холбогдох албан тушаалтанд
              хүргүүлэх;

                             4.9.2.Шүүхээс  тогтоосон  хориглолт  хязгаарлалтыг  зөрчөн  ялтан,  ял
              эдлэхээс зайлсхийсэн ялтныг эрэн сурвалжлах ажлын явц, үр дүнг тухай бүр ерөнхий
              зохицуулагчид танилцуулах;

                             4.9.3.Цахим бугуйвч, хяналтын тоног төхөөрөмжийн гэмтэл гарсан, даруйд
              шалтгаан нөхцөлийн талаар ерөнхий зохицуулагчид мэдэгдэх;

                      4.10.Хяналтын оператор дараах үүргийг хэрэгжүүлнэ.

                             4.10.1.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн ялтныг цахим бугуйвчаар
              техникийн хяналтыг 24 цагийн турш хяналт тавих;

                             4.10.2.Хяналтын  программ  хангамжид  анхааруулга  гарсан,  харьяаллын
              дагуу  шилжүүлсэн,  шилжиж  ирсэн,  болон  зөрчлийн  талаарх  мэдээллийг  ерөнхий
              зохицуулагчид мэдээллэх;

                             4.10.3.Зөрчил  гарч  болзошгүй  нөхцөл  байдал  үүссэн  үед  ерөнхий
              зохицуулагчид мэдээлэл өгөх;

                             4.10.4.Зөрчил  гаргасан  ялтны  талаарх  мэдээлэл,  байршил  зэргийг
              холбогдох ерөнхий зохицуулагчид мэдээлэл өгөх;

                                                            Тав. Бусад

                      5.1.  Төвийн  алба  хаагчид  үүрэг  гүйцэтгэх  хугацаандаа  ажлын  байрыг  орхих,
              ялтны  мэдээллийг  зөвшөөрөлгүйгээр  гэрийн  хаяг,  утасны  дугаар  болон  хувийн
              мэдээллийн нууцыг задруулах, бусдад дамжуулахыг хориглоно.

                      5.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол
              холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.


                                                          ---оОо---










                                                              46
   41   42   43   44   45   46   47   48   49   50   51