Page 44 - Гарын авлага
P. 44
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
4.3.1.Программ хангамжийн өдөр тутмын хэвийн, найдвартай ажиллагааг
хангах;
4.3.2.Программ хангамжийн хөгжүүлэлт, сайжруулалтыг тогтмол хийх;
4.3.3.Алба хаагчдад програм хангамжийн сургалт, зөвлөгөө өгөх;
4.3.4.Бүртгэл, хяналтын программ хангамжид мэдээллийг зөв бүртгэсэн
эсэхэд хяналт тавих;
4.3.5.Бүртгэл, хяналтын программд алдаатай мэдээллийг засварлах,
засварласан талаарх бүртгэл хөтлөх;
4.4.Сервер хариуцсан инженер дараах үүргийг хэрэгжүүлнэ.
4.4.1.Ашиглагдаж байгаа болон шинээр нэвтрүүлсэн програм хангамжийн
өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг хийх;
4.4.2.Сервер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах;
4.4.3.Серверийн өрөөнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын
мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг баримтлан засвар, үйлчилгээ,
мэдээллийн нөөцлөлтийг хийх, бүртгэл хөтлөх;
4.4.4.Серверийн программ хангамжийн найдвартай ажиллагааг хангах;
4.4.5.Серверийн аюулгүй байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах
арга хэмжээг авах;
4.5.Техник хангамж хариуцсан ахлах инженер дараах үүргийг хэрэгжүүлнэ.
4.5.1.Цахим бугуйвч, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар
үйлчилгээг хийх ажлыг зохион байгуулах;
4.5.2.Цахим бугуйвч, тоног төхөөрөмжийн улсын хэмжээнд бүртгэл
хөтлөлтөд хяналт тавих;
4.5.3.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн ялтанд ашиглах тоног
төхөөрөмжийн бүртгэл судалгааг гаргаж, нөөц бүрдүүлэлтийг хийх аргачлалаар
хангах, бүртгэлд, хяналт тавих;
4.5.4.Цахим бугуйвч, хяналтын тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэлд
дүгнэлт гаргах;
4.5.5.Санаатай гэмтээсэн тохиолдолд нөхөн төлүүлэх талаарх
мэдээллийг холбогдох газарт мэдээлж, бүртгэл хөтлөх;
4.5.6.Засвар үйлчилгээ, улсын хэмжээнд нэгтгэн удирдлагад танилцуулж,
холбогдох арга хэмжээг авах;
4.6.Сүлжээ хариуцсан инженер дараах үүргийг хэрэгжүүлнэ.
4.6.1.Интернэт, дотоод, гадаад, шилэн кабелийн сүлжээний хэвийн
44